Posts

Showing posts with the label дархлаа

Хавдрын эсрэг NK эс гэж юу вэ?

Image
  NK эс гэж юу вэ? NK эсийг байгалийн алуурчин эс гэдэг бөгөөд учир нь NK эс өвчилсөн эсийг олмогцоо наалдаж үхүүлэх болон цитокинийг ялгаруулж “Т”, “В” эсийг идэвхжүүлэн хамтдаа өвчилсөн эсийг устгах үүрэгтэй юм. NK эс хорт хавдрыг эмчилдэг үү? Хорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг эс гажгаар хяналтгүй болж томорч олшрохыг хэлэх бөгөөд хүн болгоны биед өдөрт 5000 гаруй хорт хавдрын эс үүсэж дархлааны улмаас алга болдог. Энэ үед хавдрын эсийг устгаж байгаа дархлааны эсийг NK эс гэнэ. NK эсийн шинжилгээ  NK эсийн шинжилгээ нь цусан дахь хорт хавдар болон өвчилсөн эсийг устгагч NK эсийн идэвхийг шалгах тест юм. NK эсийн идэвхи нь таны биеийн дархлаатай шууд холбоотой учир NK эсийн тест нь дархлаагаа хэр сайн байгааг шалгах хамгийн сайн арга юм.   NK эсийн идэвхи буурсан бол яах вэ?     Шинжилгээнд орох бүрд NK эсийн идэвхи буурсан бол энэ нь та хорт хавдар болон ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилсөн байх магадлал өндөр учраас эмчтэй уулзаж илүү нарийн шинжилгээнд орох шаардлагатай.