Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?
1. Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ? Умайн хүзүүний хорт хавдар нь үтрээ болон умайг холбодог хүзүүнд үүссэн хорт хавдрыг хэлэх бөгөөд хүний хөхөнцөр вирус(HPV) хэмээх вирусээс халдвар авснаар үүсдэг. Хүний хөхөнцөр вирус (HPV ) нь дотроо маш олон төрөлтэй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 70% нь 16, 18 дугаарын вирусийн улмаас үүсдэг. Энэ 2 төрлийн вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй төрөлд ордог. 2. Хүний хөхөнцөр вирусийн талаарх бидний буруу ойлголт - Бэлгийн харьцаанд ороогүй бол хүний хөхөнцөр вирусийн халдвар авахгүй. ( Буруу) Хүний хөхөнцөр вирус нь хүний арьсаар халдварладаг учир б элгийн харьцаанд орж байгаагүй ч тусах магадлалтай. - Хүний хөхөнцөр вирустай бол 100% хорт хавдар тусна. ( Буруу) Хүний хөхөнцөр вирусийн халдвар авсан бүх хүн хорт хавдар тусдаггүй бөгөөд и...