Posts

Showing posts with the label өвчин

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Image
  Бөөрний архаг өвчин нь 3сараас дээш хугацаанд бөөрний үйл ажиллагаа муудаж сайжрахгүй байх тохиолдолд үүсдэг. Ихэвчлэн сахарын өвчинтэй хүмүүст үүсдэг бөгөөд  бусад шалтгаан нь өндөр даралт,    Полицистик  бөөрний өвчин зэрэг байна.    Сахарын өвчинтэй бол юунаас илүү хоолны дэглэм сайн барих ёстойг хүн бүр сайн мэдэж байгаа байх. Бөөрний архаг өвчин ч гэсэн адил хоолны дэглэм   сайн  барьж дагах ёстой.  Хоолны дэглэм барих нь  бөөрний архаг өвчний эмчилгээний нэг арга  бөгөөд  өвчинг  илүү хүндрэхээс сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь Давсны хэрэглээг багасгах Бөөрний үйл ажиллагаа муудсан тохиолдолд давсыг гадагшлуулах чадваргүй болж биенд хуримтлагдсаар улмаар даралт өсдөг.  Аль болох шөлтэй хоолноос татгалзаж хоол хийхдээ амтлагчаа бага хийн давснаас татгалзах хэрэгтэй.  Уураг  Уураг нь хүний биед маш хэрэгтэй эрчим хүчийн эх үүсгэвэр боловч уургийг шингэхэд биед үлдэгдэл үлдэж тэр нь бөөрөнд хур...