Солонгост элэгний хорт хавдрыг хэрхэн эмчилдэг вэ?
Өнөөдөр та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Элэгний эмгэг судлалын төвийн дарга Юү Яан Жэ эмчийн зөвлөгөөг хүргэж байна. < Элэгний эмгэг судлалын төвийн дарга Юү Яан Жэ > Ядрах, элэгний өвчин хоёр хоорондоо хэр хамааралтай байдаг вэ? Архаг элэгний үрэвсэл болон элэгний хатуурлаас болж ядрах шинж тэмдэг илэрдэг ч хүмүүс ихэвчлэн элэг биш энгийн шалтгаанаас болж ядарсан байдаг. Нойр дутагдах, хэт их ажиллах, хэт таргалах, дасгал хөдөлгөөн дутагдах, стресс авах, бамбай булчирхайн үйл ажиллагаа муудах зэрэгээс болж ядардаг бөгөөд энэ нь элэгтэй хамаагүй шинж тэмдгүүд юм. Элэгний өөхлөлтийг зөвхөн эмээр эмчлэх ёстой юу? Архи их хэтрүүлж уудаг мөн хэт их тарган хүмүүс элэгний өөхлөлттэй байдаг. Элэгний өөхлөлтийг эмчлэх хамгийн хялбар бөгөөд амархан арга нь амьдралын хэв маягаа өөрчлөх юм. Архи уухаа болих, турах , эрүүл хүнсээр хооллох зэрэг аргаар эмчилж болно. Гэсэн хэдий ч элэгний үй...