Posts

Showing posts with the label хорт хавдар

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга /Солонгос эмчийн зөвлөгөө/

Image
Зөвхөн 2020он гэхэд л дэлхийд нийтдээ 935,173 хүн бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барсан байна. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь орон нутгаасаа шалтгаалаад илэрцийн хувь өөр өөр байдаг бөгөөд жишээлбэл мах, өөх тос их хэрэглэдэг барууны улс орнуудад хамгийн ихээр илэрдэг бөгөөд ногоо тариа их хэрэглэдэг улс орнууд, жишээ нь африкийн орон нутгуудад илэрц нь бага байна. Гэвч орчин үеийн хүмүүс ихэвчлэн барууны оронгын хоол хүнс болох түргэн хоол болон мах, өөх тос ихтэй хоолоор хооллох нь их болсон бөгөөд мөн дундаж насжилт өсөн бүдүүн гэдэсний хорт хавдрын илэрц улам өссөөр байна.  Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн нийт хорт хавдрын илэрцээр 3-т, нас баралтын тоогоор 2-т ордог бөгөөд энэ нь 10жилийн өмнөөс 2дахин ихэссэн байна.   Бүдүүн гэдэсний хорт хавдрыг хурдан оношлох Бүдүүн гэдэсний хорт хавдрыг аль болох эрт олж оношлох нь хамгийн чухал. Бүдүүн гэдэсний ургацаг нь хорт хавдар болж өөрчлөгдөх хүртлээ 10жилийн хугацаа шаардагддаг. Тиймээс одоогоор бие нь эрү...

Хавдрын эсрэг NK эс гэж юу вэ?

Image
  NK эс гэж юу вэ? NK эсийг байгалийн алуурчин эс гэдэг бөгөөд учир нь NK эс өвчилсөн эсийг олмогцоо наалдаж үхүүлэх болон цитокинийг ялгаруулж “Т”, “В” эсийг идэвхжүүлэн хамтдаа өвчилсөн эсийг устгах үүрэгтэй юм. NK эс хорт хавдрыг эмчилдэг үү? Хорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг эс гажгаар хяналтгүй болж томорч олшрохыг хэлэх бөгөөд хүн болгоны биед өдөрт 5000 гаруй хорт хавдрын эс үүсэж дархлааны улмаас алга болдог. Энэ үед хавдрын эсийг устгаж байгаа дархлааны эсийг NK эс гэнэ. NK эсийн шинжилгээ  NK эсийн шинжилгээ нь цусан дахь хорт хавдар болон өвчилсөн эсийг устгагч NK эсийн идэвхийг шалгах тест юм. NK эсийн идэвхи нь таны биеийн дархлаатай шууд холбоотой учир NK эсийн тест нь дархлаагаа хэр сайн байгааг шалгах хамгийн сайн арга юм.   NK эсийн идэвхи буурсан бол яах вэ?     Шинжилгээнд орох бүрд NK эсийн идэвхи буурсан бол энэ нь та хорт хавдар болон ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилсөн байх магадлал өндөр учраас эмчтэй уулзаж илүү нарийн ш...

Ходоодны хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр дурангаар тайран авах хялбар арга.

Image
Ходоодны хорт хавдрыг дурангаар эмчилж болдог уу? Ходоодны хорт хавдар бусад эд эрхтэнрүү халдаагүй бөгөөд хэмжээ нь салстын доод давхарга  хүртэл  байвал дурангийн аргаар салган авах боломжтой. Тус аргыг  Endoscopic Submucosal Dissection, ESD гэх бөгөөд ходоодны салстын доод  давхаргыг  салган авах мэс ажилбар юм. Тухайн аргаар хорт хавдрыг  эмчилснээр  нас барах хувь багасаж бүрэн эдгэх магадлал өсдөг нь олон төрлийн судалгаагаар батлагдаж сүүлийн үед  эмнэлгүүд ихээр хийх болсон. Гэвч бүх эмнэлэг хийх боломжгүй бөгөөд хэрэгтэй  багаж хэрэгсэл нь байхгүй мөн мэргэжлийн эмч байхгүй тохиолдол их байдаг.  Харин манай  Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлэг нь жилдээ хамгийн багадаа гэхэд 2 , 500 удаа тус мэс ажилбарыг хийдэг мэргэжлийн эмнэлэг учир та бүхэн  манай эмнэлэгт хандаж болно шүү. Тус эмчилгээг яаж хийдэг вэ? Ходоодны салстын доод давхаргыг салган авах мэс ажилбар нь дараах п...

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ходоод болон дотрын тасгийн эмч Ким Сан Жүн

Image
Солонгос улс нь ходоодны дурангийн шинжилгээгээр дэлхийд тэргүүлдэг байгаа. Тэгвэл манай Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ходоод болон дотрын тасгийн эмч Ким Сан Жүнг танилцуулж байна.  Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг. Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай.  Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө. Цаг авах, зөвөлгөө авхыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.  TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975 E-Mail : dmcihc@gmail.com What's app : +82-10-9797-6975 Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Солонгос эмчийн зөвлөгөө : Туяа эмчилгээнд ороход анхаарах зүйлс болон үр дүн

Image
Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн  Ким   Сон  Хүн эмчийн туяа эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна.  < Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн  Ким   Сон  Хүн эмч > Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасаг нь өндөр энергитэй цацраг туяагаар хорт хавдартай өвчтөнүүдийг эмчилдэг тасаг юм. Цацраг туяа эмчилгээг ихэвчлэн хорт хавдартай өвчтөнүүдэд хийдэг ч хоргүй хавдартай өвчтөнүүд ч тус эмчилгээг хийлгэх шаардлага гардаг. Мөн дан ганц хорт хавдрыг арилгах биш хорт хавдрын улмаас үүсэж буй олон төрлийн  зовуурийг  намдаахын тулд хийгддэг юм.  Цацраг туяа эмчилгээ 1. Үзлэг хийх Хорт хавдраар оношлогдсон бол хамгийн түрүүнд мэргэжлийн хорт хавдрын эмчийн үзлэгт ордог. Эмч нь өвчтөний биеийн байдал болон өвчний түүх зэргийг сайн шалгаж өвчтөнтэйгөө сайн ярилцан нарийн эмчилгээний төлөвлөгөөг гар...

Монгол дахь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд үнэгүй цахим үзлэг хийлээ.

Image
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төв нь “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Монгол дахь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдтэй цахимаар уулзан үзлэг хийх үйл ажиллагааг зохион байгууллаа. Хөхний мэс заслын Ким Юүн Гён эмч маань хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд одоогийн биеийн байдал болон цаашдаа ямар эмчилгээ шаардлагатайг мөн ямар эм тариа илүү үр дүнтэй болохыг хувь хүн бүрт тааруулан зөвөлгөө өглөө. < Боловсрол / Ажил мэргэжлийн туршлага > < Солонгос - Монгол Цахим үзлэг > Та бүхэн ч гэсэн одоогийн биеийн байдал цаашдын эмчилгээний төлөвлөгөө мөн Монголд байхгүй эм тариа хэрэгтэй байгаа бол манай эмнэлэгт хандан үзлэгт орж болно шүү.   Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг. Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө. Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.  TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975 E-Mail : dmcihc@gmail.com What's app : +82-10-9797-6975 Хаяг : Солон...

Солонгос Эмчийн зөвлөгөө : Хөхний хорт хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Image
Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн  Хөх, бамбай булчирхай судлалын төвийн Ким Юүн Гён эмчийн хөхний хорт хавдрыг хэрхэн оношилж ямар эмчилгээ хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.  < Хөх, бамбай булчирхай эмгэг судлалын төвийн  Ким   Юүн   Гён  эмч > Боловсрол :  Конгүк  их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Магистр Конгүк  их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Доктор Ажил мэргэжлийн туршлага :  Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Мэс заслын тасгийн мэргэжлийн эмч Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Хөхний мэс заслын тасгийн туслах профессор Солонгос Рентген судлал болон Эмчилгээний сургалтын төвийн эмнэлэгт Хөхний мэс заслыг хариуцсан эмч ( Korea institue of Radiological & Medical Sciences) Ямар шинж тэмдэг илрэх вэ? Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог хавдруудын нэг юм. Ихэвчлэн ямар нэгэн  шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хавдар 1см хүртэл ургаж байж мэдрэгддэг ч ямар нэ...

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Image
 1. Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?  Умайн хүзүүний хорт хавдар нь үтрээ болон умайг холбодог хүзүүнд үүссэн хорт хавдрыг хэлэх бөгөөд хүний  хөхөнцөр  вирус(HPV)  хэмээх вирусээс халдвар авснаар үүсдэг. Хүний  хөхөнцөр  вирус (HPV )  нь дотроо маш олон төрөлтэй бөгөөд  умайн хүзүүний хорт хавдрын 70% нь  16, 18 дугаарын вирусийн улмаас үүсдэг. Энэ 2 төрлийн вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй төрөлд ордог.  2. Хүний  хөхөнцөр  вирусийн талаарх бидний буруу ойлголт   - Бэлгийн харьцаанд ороогүй бол хүний  хөхөнцөр  вирусийн халдвар авахгүй. ( Буруу)   Хүний  хөхөнцөр  вирус нь хүний арьсаар халдварладаг учир б элгийн  харьцаанд орж байгаагүй ч тусах магадлалтай. - Хүний  хөхөнцөр  вирустай бол 100% хорт хавдар тусна. ( Буруу)   Хүний  хөхөнцөр  вирусийн халдвар авсан бүх хүн хорт хавдар тусдаггүй бөгөөд и...