Posts

Showing posts with the label туяа эмчилгээ

Солонгос эмчийн зөвлөгөө : Туяа эмчилгээнд ороход анхаарах зүйлс болон үр дүн

Image
Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн  Ким   Сон  Хүн эмчийн туяа эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна.  < Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн  Ким   Сон  Хүн эмч > Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасаг нь өндөр энергитэй цацраг туяагаар хорт хавдартай өвчтөнүүдийг эмчилдэг тасаг юм. Цацраг туяа эмчилгээг ихэвчлэн хорт хавдартай өвчтөнүүдэд хийдэг ч хоргүй хавдартай өвчтөнүүд ч тус эмчилгээг хийлгэх шаардлага гардаг. Мөн дан ганц хорт хавдрыг арилгах биш хорт хавдрын улмаас үүсэж буй олон төрлийн  зовуурийг  намдаахын тулд хийгддэг юм.  Цацраг туяа эмчилгээ 1. Үзлэг хийх Хорт хавдраар оношлогдсон бол хамгийн түрүүнд мэргэжлийн хорт хавдрын эмчийн үзлэгт ордог. Эмч нь өвчтөний биеийн байдал болон өвчний түүх зэргийг сайн шалгаж өвчтөнтэйгөө сайн ярилцан нарийн эмчилгээний төлөвлөгөөг гаргана. 2. Эмчилгээний загвар гаргах Цацраг туяа эмчилгээний хамгийн чухал үүрэг бол эрүүл эд эрхтнүүдийг гэмтээхгүйгээр