Хавдрын эсрэг NK эс гэж юу вэ?
NK эс гэж юу вэ?
NK эсийг байгалийн алуурчин эс гэдэг бөгөөд учир
нь NK эс өвчилсөн эсийг олмогцоо наалдаж үхүүлэх болон цитокинийг ялгаруулж
“Т”, “В” эсийг идэвхжүүлэн хамтдаа өвчилсөн эсийг устгах үүрэгтэй юм.
NK эс хорт хавдрыг эмчилдэг үү?
Хорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг эс гажгаар
хяналтгүй болж томорч олшрохыг хэлэх бөгөөд хүн болгоны биед өдөрт 5000 гаруй
хорт хавдрын эс үүсэж дархлааны улмаас алга болдог. Энэ үед хавдрын эсийг устгаж
байгаа дархлааны эсийг NK эс гэнэ.
NK эсийн шинжилгээ нь цусан дахь хорт хавдар болон өвчилсөн эсийг устгагч NK эсийн идэвхийг шалгах тест юм. NK эсийн идэвхи нь таны биеийн дархлаатай шууд холбоотой учир NK эсийн тест нь дархлаагаа хэр сайн байгааг шалгах хамгийн сайн арга юм.
NK эсийн идэвхи буурсан бол яах вэ?
- Шинжилгээнд орох бүрд NK эсийн идэвхи буурсан бол энэ нь та хорт хавдар болон ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилсөн байх магадлал өндөр учраас эмчтэй уулзаж илүү нарийн шинжилгээнд орох шаардлагатай.
- Нарийн шинжилгээнд орсноор хорт хавдар илрээгүй бол нэг талаараа сайн ч энэ нь таны биеийн дархлаа маш муу учраас хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байна.
- Тиймээс дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэж байнга NK эсийн шинжилгээнд орох хэрэгтэй.
Жич : NK эсийн идэвхи нь бага байвал эрүүл хүнтэй харьцуулахад хорт хавдар
тусах магадлал өндөр бөгөөд өвчний явц хамаагүй хурдан явагдана.
NK эсийн идэвхи
буурсан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд
Насанд хүрэгчдийн өвчинтэй, Хурдан өвчин тусдаг, Их
ядардаг, Тамхи татдаг, Өөрөө болон гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвчилж
байсан.
NK эсийн идэвхи
бууруулдаг өвчин эмгэгүүд
Хорт хавдар, Олон склероз, Бөөрний өвчин, Архаг халдвар гэх мэт хүнд төрлийн өвчин эмгэгүүд.
Comments
Post a Comment