Posts

Showing posts with the label хавдар

Түрүү булчирхайн өвчин эмгэг болон бэлгийн үйл ажиллагаа

Image
Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн Урологийн тасгийн  эрхлэгч Сун Жон Хуан эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.    Түрүү булчирхайн өвчин эмгэг болон бэлгийн үйл ажиллагааны хамаарал   Түрүү булчирхай нь давсаг болон шээсний сувгийн голд нь байрлан үрийн шингэний сүүн шингэн ялгаруулах үүрэгтэй эрхтэн юм. Эрэгтэй хүний хувьд шээс болон үрийн шингэн нэг ижил сувгаар дамжин гадагшилдаг учраас түрүү булчирхайн өвчин эмгэг үүсвэл шээх болон бэлгийн үйл ажиллагаанд асуудал үүсдэг. Түрүү булчирхайн эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг байх бөгөөд эдгээр өвчний улмаас бэлгийн сулрал, бэлгийн дур хүсэл буурах, түргэн дур тавилтын эмгэг, цустай үрийн шингэн гэх мэт шинж тэмдгүүд үүсэх тохиолдол бий. <Урологийн тасгийн эрхлэгч Сун Жон Хуан  эмч> Түрүү булчирхайн үрэвсэл болон түргэн дур тавилтын эмгэг   Түрүү булчирхайн үрэвсэл нь залуу хүмүүст ихээр тохиолддог өвчний нэг юм. Үрэвсэлтэй өвчтөнүүд маань бэлгийн харьцаанд орохо

Хавдрын эсрэг NK эс гэж юу вэ?

Image
  NK эс гэж юу вэ? NK эсийг байгалийн алуурчин эс гэдэг бөгөөд учир нь NK эс өвчилсөн эсийг олмогцоо наалдаж үхүүлэх болон цитокинийг ялгаруулж “Т”, “В” эсийг идэвхжүүлэн хамтдаа өвчилсөн эсийг устгах үүрэгтэй юм. NK эс хорт хавдрыг эмчилдэг үү? Хорт хавдар гэдэг нь хүний биеийн аль нэг эс гажгаар хяналтгүй болж томорч олшрохыг хэлэх бөгөөд хүн болгоны биед өдөрт 5000 гаруй хорт хавдрын эс үүсэж дархлааны улмаас алга болдог. Энэ үед хавдрын эсийг устгаж байгаа дархлааны эсийг NK эс гэнэ. NK эсийн шинжилгээ  NK эсийн шинжилгээ нь цусан дахь хорт хавдар болон өвчилсөн эсийг устгагч NK эсийн идэвхийг шалгах тест юм. NK эсийн идэвхи нь таны биеийн дархлаатай шууд холбоотой учир NK эсийн тест нь дархлаагаа хэр сайн байгааг шалгах хамгийн сайн арга юм.   NK эсийн идэвхи буурсан бол яах вэ?     Шинжилгээнд орох бүрд NK эсийн идэвхи буурсан бол энэ нь та хорт хавдар болон ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилсөн байх магадлал өндөр учраас эмчтэй уулзаж илүү нарийн шинжилгээнд орох шаардлагатай.

Ходоодны хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр дурангаар тайран авах хялбар арга.

Image
Ходоодны хорт хавдрыг дурангаар эмчилж болдог уу? Ходоодны хорт хавдар бусад эд эрхтэнрүү халдаагүй бөгөөд хэмжээ нь салстын доод давхарга  хүртэл  байвал дурангийн аргаар салган авах боломжтой. Тус аргыг  Endoscopic Submucosal Dissection, ESD гэх бөгөөд ходоодны салстын доод  давхаргыг  салган авах мэс ажилбар юм. Тухайн аргаар хорт хавдрыг  эмчилснээр  нас барах хувь багасаж бүрэн эдгэх магадлал өсдөг нь олон төрлийн судалгаагаар батлагдаж сүүлийн үед  эмнэлгүүд ихээр хийх болсон. Гэвч бүх эмнэлэг хийх боломжгүй бөгөөд хэрэгтэй  багаж хэрэгсэл нь байхгүй мөн мэргэжлийн эмч байхгүй тохиолдол их байдаг.  Харин манай  Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлэг нь жилдээ хамгийн багадаа гэхэд 2 , 500 удаа тус мэс ажилбарыг хийдэг мэргэжлийн эмнэлэг учир та бүхэн  манай эмнэлэгт хандаж болно шүү. Тус эмчилгээг яаж хийдэг вэ? Ходоодны салстын доод давхаргыг салган авах мэс ажилбар нь дараах процессоор  явагддаг.  Хорт хавдрын байрлалыг тогтоож зүсэлт хийгдэх хэсэгт тэмдэглэл хийнэ.  Салст бүрхүүлд

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ходоод болон дотрын тасгийн эмч Ким Сан Жүн

Image
Солонгос улс нь ходоодны дурангийн шинжилгээгээр дэлхийд тэргүүлдэг байгаа. Тэгвэл манай Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ходоод болон дотрын тасгийн эмч Ким Сан Жүнг танилцуулж байна.  Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг. Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай.  Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө. Цаг авах, зөвөлгөө авхыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.  TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975 E-Mail : dmcihc@gmail.com What's app : +82-10-9797-6975 Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Монгол дахь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд үнэгүй цахим үзлэг хийлээ.

Image
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төв нь “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Монгол дахь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдтэй цахимаар уулзан үзлэг хийх үйл ажиллагааг зохион байгууллаа. Хөхний мэс заслын Ким Юүн Гён эмч маань хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд одоогийн биеийн байдал болон цаашдаа ямар эмчилгээ шаардлагатайг мөн ямар эм тариа илүү үр дүнтэй болохыг хувь хүн бүрт тааруулан зөвөлгөө өглөө. < Боловсрол / Ажил мэргэжлийн туршлага > < Солонгос - Монгол Цахим үзлэг > Та бүхэн ч гэсэн одоогийн биеийн байдал цаашдын эмчилгээний төлөвлөгөө мөн Монголд байхгүй эм тариа хэрэгтэй байгаа бол манай эмнэлэгт хандан үзлэгт орж болно шүү.   Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг. Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө. Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.  TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975 E-Mail : dmcihc@gmail.com What's app : +82-10-9797-6975 Хаяг : Солонгос улс Со

Солонгос Эмчийн зөвлөгөө : Хөхний хорт хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Image
Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн  Хөх, бамбай булчирхай судлалын төвийн Ким Юүн Гён эмчийн хөхний хорт хавдрыг хэрхэн оношилж ямар эмчилгээ хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.  < Хөх, бамбай булчирхай эмгэг судлалын төвийн  Ким   Юүн   Гён  эмч > Боловсрол :  Конгүк  их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Магистр Конгүк  их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Доктор Ажил мэргэжлийн туршлага :  Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Мэс заслын тасгийн мэргэжлийн эмч Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Хөхний мэс заслын тасгийн туслах профессор Солонгос Рентген судлал болон Эмчилгээний сургалтын төвийн эмнэлэгт Хөхний мэс заслыг хариуцсан эмч ( Korea institue of Radiological & Medical Sciences) Ямар шинж тэмдэг илрэх вэ? Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог хавдруудын нэг юм. Ихэвчлэн ямар нэгэн  шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хавдар 1см хүртэл ургаж байж мэдрэгддэг ч ямар нэгэн өвчин  зовиур  байдаггүй.  Ховор тохиолдлоор илэрдэг шинж тэ

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Image
 1. Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?  Умайн хүзүүний хорт хавдар нь үтрээ болон умайг холбодог хүзүүнд үүссэн хорт хавдрыг хэлэх бөгөөд хүний  хөхөнцөр  вирус(HPV)  хэмээх вирусээс халдвар авснаар үүсдэг. Хүний  хөхөнцөр  вирус (HPV )  нь дотроо маш олон төрөлтэй бөгөөд  умайн хүзүүний хорт хавдрын 70% нь  16, 18 дугаарын вирусийн улмаас үүсдэг. Энэ 2 төрлийн вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй төрөлд ордог.  2. Хүний  хөхөнцөр  вирусийн талаарх бидний буруу ойлголт   - Бэлгийн харьцаанд ороогүй бол хүний  хөхөнцөр  вирусийн халдвар авахгүй. ( Буруу)   Хүний  хөхөнцөр  вирус нь хүний арьсаар халдварладаг учир б элгийн  харьцаанд орж байгаагүй ч тусах магадлалтай. - Хүний  хөхөнцөр  вирустай бол 100% хорт хавдар тусна. ( Буруу)   Хүний  хөхөнцөр  вирусийн халдвар авсан бүх хүн хорт хавдар тусдаггүй бөгөөд ихэвчлэн биеийн дархлааны улмаас өөрөө  эдгэрдэг . Гэвч умайн хүзүүний хорт хавдар эцсийн шат хүртлээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир ойр ой