Posts

Showing posts with the label ходоод

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга /Солонгос эмчийн зөвлөгөө/

Image
Зөвхөн 2020он гэхэд л дэлхийд нийтдээ 935,173 хүн бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барсан байна. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь орон нутгаасаа шалтгаалаад илэрцийн хувь өөр өөр байдаг бөгөөд жишээлбэл мах, өөх тос их хэрэглэдэг барууны улс орнуудад хамгийн ихээр илэрдэг бөгөөд ногоо тариа их хэрэглэдэг улс орнууд, жишээ нь африкийн орон нутгуудад илэрц нь бага байна. Гэвч орчин үеийн хүмүүс ихэвчлэн барууны оронгын хоол хүнс болох түргэн хоол болон мах, өөх тос ихтэй хоолоор хооллох нь их болсон бөгөөд мөн дундаж насжилт өсөн бүдүүн гэдэсний хорт хавдрын илэрц улам өссөөр байна.  Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн нийт хорт хавдрын илэрцээр 3-т, нас баралтын тоогоор 2-т ордог бөгөөд энэ нь 10жилийн өмнөөс 2дахин ихэссэн байна.   Бүдүүн гэдэсний хорт хавдрыг хурдан оношлох Бүдүүн гэдэсний хорт хавдрыг аль болох эрт олж оношлох нь хамгийн чухал. Бүдүүн гэдэсний ургацаг нь хорт хавдар болж өөрчлөгдөх хүртлээ 10жилийн хугацаа шаардагддаг. Тиймээс одоогоор бие нь эрү...