Солонгос эмчийн зөвлөгөө : Туяа эмчилгээнд ороход анхаарах зүйлс болон үр дүн
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын тасгийн Ким Сон Хүн эмчийн туяа эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна.
3. Эмчилгээг эхлүүлэх
Эмчилгээний өрөөнд төлөвлөгөөний дагуу туяа эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээний загварын дагуу байрлалаа аваад рентген зураг авч зөв байрлалд байгаа эсэхийг шалгана. Зөв байрлалдаа орсон бол эмчилгээг эхлүүлэх бөгөөд цацраг туяа эмчилгээний төхөөрөмж өөрөө хорт хавдрыг чиглэн эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээний дунд өвчтөнд ямар нэгэн зовуурь байхгүй бөгөөд эмчилгээ дууссаны дараа ч гэсэн ойр хавийн хүнд цацраг туяаг халдаахгүй тулд та бүхэн санаа зоволтгүй гэр бүлтэйгээ хамт байж болно.
Цацраг туяа эмчилгээний үр дүн шууд гарч ирдэггүй. Цацраг туяанд оногдсон хорт хавдрын эс хэдэн сарын турш аажим аажмаар үхсээр байдаг. Тиймээс эмчилгээ бүрэн дуусаад хэсэг хугацаа өнгөрсний дараа үр дүн хэр байгааг шалгадаг. Цацраг туяа эмчилгээгээр хорт хавдрын эс алга болох ч эрүүл эс гэмтэх аюултай учир эмчилгээний загвар болон төлөвлөгөөг гаргахдаа хамгийн сүүлийн үеийн шинэ техникээр эмчилгээг хийдэг. Мөн туяан эмчилгээг өдөр бүр бага багаар хийж аль болох эрүүл эрхтэнг гэмтээхгүй байхыг хичээдэг.
Цацраг туяа эмчилгээний явцад илэрч болох сөрөг нөлөө болон эрсдэл.
Туяа эмчилгээний сөрөг нөлөө нь ямар эмчилгээг хаана, хэрхэн хийлгэж байгаагаас шалтгаалан өөр өөр байна. Эмчилгээг эхлүүлэхээс өмнө эмчээсээ сайн асууж зөвлөгөө авах хэрэгтэй.
Дараах шинж тэмдгүүд нь хамгийн ихээр илэрдэг туяа эмчилгээний сөрөг нөлөө бөгөөд хүн бүрд мэдэгдэх байдал өөр байна.
1. Ядрах
Эмчилгээ эхэлсний дараа ихээр ядарч залхуу хүрдэг. Эмчилгээ дууссан ч хэвийн болтлоо хэдэн сар үргэлжлэх үе бий. Маш ихээр ядарч байвал өдөрт дор хаяж 8цаг заавал унтаж ядаргаагаа тайлан, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж мөн ажлаа багасгах хэрэгтэй.
2. Арьс борлох
Эмчилгээ хийгдээд 2-3долоо хоног өнгөрсний дараа арьс наранд түлэгдсэн юм шиг бор өнгөтэй болдог. Энэ нь цаашдаа загатнах цэврүүтэх зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай бөгөөд үүнээс сэргийлж зориулалтын тос хэрэглэдэг. Хэрвээ эмчилгээний явцад загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл майжийлгүй эмчдээ хандах хэрэгтэй. Туяа эмчилгээ хийгдэж байхад арьс их хурдан гэмтэж удаан эдгэрдэг.
3. Хоолны дуршил буурах
Эмчилгээ эхэлснээр хоолны дуршил буурах магадлалтай. Тиймээс уураг ихтэй эрүүл хоолоор хангах нь хорт хавдрыг даван туулахад тус болно. Хэрвээ хоол хүнс хэрэглэх хэцүү байгаа бол эмчид хандаж зөвлөгөө авах бөгөөд нэмэлт бэлдмэл витамин зэрэг уух гэж байгаа бол заавал эмчээсээ түрүүлж асуугаарай.
4. Дотор муухайрах
Эмчилгээний явцад зарим өвчтөнүүдэд дотор муухайрах шинж тэмдэг илрэх бөгөөд энэ үед эмчдээ хэлж зовууриа багасгахын тулд эм бичүүлж аваарай.
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай.

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Comments
Post a Comment