Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

 1. Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ? 

Умайн хүзүүний хорт хавдар нь үтрээ болон умайг холбодог хүзүүнд үүссэн хорт хавдрыг хэлэх бөгөөд хүний хөхөнцөр вирус(HPV) хэмээх вирусээс халдвар авснаар үүсдэг. Хүний хөхөнцөр вирус(HPV) нь дотроо маш олон төрөлтэй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 70% нь 16, 18 дугаарын вирусийн улмаас үүсдэг. Энэ 2 төрлийн вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй төрөлд ордог. 


2. Хүний хөхөнцөр вирусийн талаарх бидний буруу ойлголт 

- Бэлгийн харьцаанд ороогүй бол хүний хөхөнцөр вирусийн халдвар авахгүй. (Буруу) 

Хүний хөхөнцөр вирус нь хүний арьсаар халдварладаг учир бэлгийн харьцаанд орж байгаагүй ч тусах магадлалтай.

- Хүний хөхөнцөр вирустай бол 100% хорт хавдар тусна.(Буруу) 

Хүний хөхөнцөр вирусийн халдвар авсан бүх хүн хорт хавдар тусдаггүй бөгөөд ихэвчлэн биеийн дархлааны улмаас өөрөө эдгэрдэг. Гэвч умайн хүзүүний хорт хавдар эцсийн шат хүртлээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир ойр ойрхон эмчийн үзлэгт орж шалгуулах хэрэгтэй. Ялангуяа 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн тохиолдолд хорт хавдар тусах магадлал өндөр учир 2жилдээ 1 удаа заавал умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ хийлгэх шаардлагатай. 

- Бэлгэвч хэрэглэснээр хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлж болно. (Буруу) 

Бэлгэвч нь хүний хөхөнцөр вирусээс 100% хамгаалж чадахгүй.  


3. Умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

Умайн хүзүүний хорт хавдар нь вакцин тариулснаар 90% хамгаалах боломжтой болно. Тус вакциныг 9 настайгаас эхэлж тариулана. Мөн аль хэдийн насанд хүрсэн болон гэрлэсэн ч вакцин хийлгэвэл  өсвөр насандаа хийлгэсэнтэй адилхан 90% хамгаалагддаг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс гэрлэсэн, хүүхэдтэй байсан ч умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ өгч вакцин тариулах нь зөв юм шүү. 

Умайн хүзүүний хорт хавдрын вакцин нь Церварикс, Гардасил4, Гардасил9 гэсэн нийт 3төрөл байдаг. Церварикс нь хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй 16, 18-аас сэргийлэх боломжтой бол Гардасил4 нь 6,11, 16, 18, Гардасил 9нь  6,11, 16, 18, 31,33,45,52,58 гээд нийт 9н төрлөөс сэргийлэх боломжтой. Церварикс нь зөвхөн умайн хүзүүн хорт хавдраас сэргийлэх бол Гардасил 4, Гардасил9 нь савны хорт хавдар, вулварын хорт хавдар зэргээс мөн адил сэргийлэх боломжтой. 

Вакцинийг өсвөр насандаа тариулбал нийт 2удаа тариулах бөгөөд насанд хүрсэн бол 3удаа тариулах шаардлагатай. 

Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг Монголд хийдэггүй учир Солонгост байгаа бол та бүхэн манай эмнэлэгт хандан хийлгэх боломжтой шүү. Ялангуяа хүний хөхөнцөр вирус нь хүн бүр амьдралдаа нэг удаа заавал тусдаг учир вакцин хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. 


Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Бүтэн биеийн багц шинжилгээ