Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга /Солонгос эмчийн зөвлөгөө/

Зөвхөн 2020он гэхэд л дэлхийд нийтдээ 935,173 хүн бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барсан байна.

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь орон нутгаасаа шалтгаалаад илэрцийн хувь өөр өөр байдаг бөгөөд жишээлбэл мах, өөх тос их хэрэглэдэг барууны улс орнуудад хамгийн ихээр илэрдэг бөгөөд ногоо тариа их хэрэглэдэг улс орнууд, жишээ нь африкийн орон нутгуудад илэрц нь бага байна. Гэвч орчин үеийн хүмүүс ихэвчлэн барууны оронгын хоол хүнс болох түргэн хоол болон мах, өөх тос ихтэй хоолоор хооллох нь их болсон бөгөөд мөн дундаж насжилт өсөн бүдүүн гэдэсний хорт хавдрын илэрц улам өссөөр байна. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн нийт хорт хавдрын илэрцээр 3-т, нас баралтын тоогоор 2-т ордог бөгөөд энэ нь 10жилийн өмнөөс 2дахин ихэссэн байна.  


Бүдүүн гэдэсний хорт хавдрыг хурдан оношлох

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг аль болох эрт олж оношлох нь хамгийн чухал. Бүдүүн гэдэсний ургацаг нь хорт хавдар болж өөрчлөгдөх хүртлээ 10жилийн хугацаа шаардагддаг. Тиймээс одоогоор бие нь эрүүл байгаа ч гэсэн урьдчилсан шинжилгээнд хамрагдан хавдрын өмнөх шатны ургацагийг олж чадвал хорт хавдрын аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.                        

БНСУ нь ард иргэдээ 50-аас дээш насалсан бол дурангийн шинжилгээнд хамруулж хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд ялангуяа гэр бүлийн гишүүд дунд хорт хавдраар өвчилж байсан мөн өөрөө бүдүүн гэдэсний ургацаг авахуулсан, гэдэсний үрэвсэлтэй зэрэг шинж тэмдэгтэй бол илүү ойр ойрхон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохыг зөвлөдөг.

 

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг мэс заслын аргаар эмчлэх

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг 4-н үе шатаар ангилдаг бөгөөд 1-р үе болох хамгийн хөнгөн үедээ бүрэн эмчлэгдэх магадлал 80-90%, 2-р үедээ 40-70%, 3-р үедээ 20-40% -н магадлалаар бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд өөр эд эрхтэнрүү үсэрхийлсэн 4-р үед ч гэсэн мэс заслаар хорт хавдрыг авж болохоор бол урт хугацаанд амьдрах боломжтой байдаг.

<Бүдүүн гэдэсний хорт хавдрын үе шат>

Бүдүүн гэдэсний хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал бөгөөд бүрэн эмчлэхийн тулд заавал хорт хавдрыг авах мэс засалт орох хэрэгтэй. Мэс заслын дараа илүү бүрэн эдгэхийн тулд химийн эмчилгээ болон туяан эмчилгээг цуг хийж болно.

Мэс заслын арга нь хэвлийн хөндийн дурангийн мэс заслын арга бөгөөд энэ нь нүдэнд сайн харагдахгүй ил биш газрыг дурангаар илүү сайн харан нарийн аргаар хийгдэх мэс засал юм. Мөн мэс заслын дараа өвдөлт бага бөгөөд гэдэс хоорондоо наалдах зэрэг хагалгааны дараа илрэх эрсдэл бага бөгөөд эмнэлэгт хэвтэх хугацаа нь богино, жижиг сорив үлдэх зэрэг олон сайн талтай юм.  


Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоолны зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Өөх тос ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж шинэ ногоо, тариа их хэрэглэж хиймэл бодис агуулсан хүнснээс татгалзаарай. Мөн хорт хавдрын өмнөх шинж тэмдэг болох ургацаг зэргийг олж авахын тулд дурангийн шинжилгээнд ойр ойрхон орох хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүд дунд бүдүүн гэдэсний хорт хавдар, сав өндөгөвчний хорт хавдар, хөхний хорт хавдар, ходоодны хорт хавдар зэргээр өвчилж байсан хүн байгаа бол илүү анхааралтайгаар хандаж тогтмол үзлэгт орох нь чухал юм.  

Та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ким Ил Дун эмчийн зөвлөгөөг хүргэлээ.

эс заслын тасгийн эрхлэгч Ким Ил Дун эмч>

Боловсрол болон ажлын туршлага : 
- Сөүлийн Анагаахын их сургуулийн Бакалавр болон Магистрын зэрэг
- Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн мэс заслын мэргэшсэн эмч
- Сөүл Собү эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- БНСУ-ын Мэс заслын салбарын эрдэм шинжилгээний хурлын байнгын гишүүн 
- БНСУ-ын Бүдүүн гэдэс, Анусын салбарын эрдэм шинжилгээний хурлын байнгын гишүүн

Бүдүүн гэдэсний хорт хавдар, Анусны клиник, Хэвлийн хөндийн дурангийн мэс заслаар мэргэшсэн эмч.

🇰🇷Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг.

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай. 

Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө.

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ