Солонгост элэгний хорт хавдрыг хэрхэн эмчилдэг вэ?

Өнөөдөр та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Элэгний эмгэг судлалын төвийн дарга Юү Яан Жэ эмчийн  зөвлөгөөг  хүргэж байна. 

Элэгний эмгэг судлалын төвийн дарга Юү Яан Жэ >

Ядрах, элэгний өвчин  хоёр хоорондоо хэр хамааралтай байдаг вэ? 

Архаг элэгний үрэвсэл болон элэгний хатуурлаас болж ядрах шинж тэмдэг илэрдэг ч хүмүүс ихэвчлэн элэг биш энгийн шалтгаанаас болж ядарсан байдаг. Нойр дутагдах, хэт их ажиллах, хэт таргалах, дасгал хөдөлгөөн дутагдах, стресс авах, бамбай булчирхайн үйл ажиллагаа муудах зэрэгээс болж ядардаг бөгөөд энэ нь элэгтэй хамаагүй шинж тэмдгүүд юм.

Элэгний өөхлөлтийг зөвхөн эмээр эмчлэх ёстой юу?

Архи их хэтрүүлж уудаг мөн хэт их тарган хүмүүс элэгний өөхлөлттэй байдаг. Элэгний өөхлөлтийг эмчлэх хамгийн хялбар бөгөөд амархан арга нь амьдралын хэв маягаа өөрчлөх юм. Архи уухаа болих, турах , эрүүл хүнсээр хооллох зэрэг аргаар эмчилж болно. Гэсэн хэдий ч  элэгний үйл ажиллагаа сайжрахгүй бол эм тариатай хослон эмчилж болно. 

Элэгний В вирустэй бол ямар эмчилгээ хийх вэ?

Элэгний В вирус нь ихэвчлэн төрөх үед эхээсээ халдварлан авдаг. Эхээсээ халдварлан авлаа ч гэсэн идэвхгүй В вирус болон идэвхтэй В вирус гэж 2 ангилагддаг. Идэвхтэй В вирус бол шууд эмчилгээ шаардагдах бөгөөд В вирусийн эсрэг эм тариагаар эмчилдэг. Харин идэвхгүй В вирус бол шууд эмчилгээ хийхгүй ч эрүүл хүмүүстэй харьцуулахад хорт хавдар үүсэх магадлал өндөр байдаг учир байнгын эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Хэчнээн одоохондоо идэвхгүй байгаа ч цаашдаа өвчлөх магадлал өндөр байдаг.

Элэгний хорт хавдрыг эмчлэх ямар аргууд байдаг вэ? 

Элэгний хорт хавдрыг эхний үе шат дээр мэдвэл мэс засал хийж хавдартай хэсгийг тайран авдаг. Мэс засал хийх боломжгүй 2-р шатруу орсон бол радиоэмболизаци буюу дулааны бичил долгион ашиглан хорт хавдрыг шарах эмчилгээ хийж хорт эсүүдийг устгах эмчилгээ хийдэг. Гэвч хорт хавдартай өвчтөнүүдийн ихэнх нь хорт хавдраас өмнө элэгний хатуурал үүссэн, элэгний үйл ажиллагаа муудсан байдаг учир элэг шилжүүлэн суулгах мэс заслыг санал болгодог. 


<Элэгний хорт хавдрын Хемоэмболизаци эмчилгээ >

Хэрвээ элэгний хатуурал явагдаагүй бол Хемоэмболизаци эмчилгээг хамгийн ихээр хийдэг. Хемоэмболизаци эмчилгээг элэгний хорт хавдартай өвчтөнүүдийн 70% нь хийлгэдэг бөгөөд хавдрын артери судасруу химийн тариа хийж судсыг бөглөн хавдрын тэжээлийг зогсоож улмаар өлсгөн үхүүлдэг эмчилгээ гэж ойлгож болно. 

Элэгний өвчнөөс яаж сэргийлэх вэ?

Хүмүүс элгэнд сайн гэнэ гэж их янз бүрийн ургамал, витамин хэрэглэдэг болсон. Гэвч элгээ эрүүл бүтэн авч үлдэхийн тулд хамгийн чухал зүйл бол элгэнд муу зүйлс хэрэглэхгүй байх юм. Жишээ нь архи дэндүү хэтрүүлэн уухгүй байх болон архинаас гарах, хэт их таргалахгүй байж жингээ барих зэрэг энгийн зүйлсийг сайн баримтлахад та элэгний өвчин эмгэгээс маш сайн урьдчилан сэргийлж чадна. Мөн байнгын эмчийн үзлэгт орох нь хамгийн шилдэг арга юм.

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг Элэгний эмгэг судлалын төв

Элэгний эмгэг судлалын төв нь хурц хэлбэрийн А вирус болон архаг В, С, D вирус, элэгний өөхлөлт болон эдгээр өвчний улмаас үүсдэг элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэргийг оношилж эмчилдэг бөгөөд тус салбарын шилдэг эмч нар ажиллаж байна. 

  • Элэгний хорт хавдар
  • Элэг шилжүүлэн суулгах
  • Элэгний хатуурал
  • Архаг элэгний үрэвсэл
  • Элэгний өөхлөлт

 


Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ