Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

  Бөөрний архаг өвчин нь 3сараас дээш хугацаанд бөөрний үйл ажиллагаа муудаж сайжрахгүй байх тохиолдолд үүсдэг. Ихэвчлэн сахарын өвчинтэй хүмүүст үүсдэг бөгөөд  бусад шалтгаан нь өндөр даралт,  Полицистик бөөрний өвчин зэрэг байна. 
  Сахарын өвчинтэй бол юунаас илүү хоолны дэглэм сайн барих ёстойг хүн бүр сайн мэдэж байгаа байх. Бөөрний архаг өвчин ч гэсэн адил хоолны дэглэм сайн барьж дагах ёстой. Хоолны дэглэм барих нь бөөрний архаг өвчний эмчилгээний нэг арга  бөгөөд  өвчинг  илүү хүндрэхээс сэргийлэх боломжтой.



Хамгийн гол нь Давсны хэрэглээг багасгах
Бөөрний үйл ажиллагаа муудсан тохиолдолд давсыг гадагшлуулах чадваргүй болж биенд хуримтлагдсаар улмаар даралт өсдөг. 
Аль болох шөлтэй хоолноос татгалзаж хоол хийхдээ амтлагчаа бага хийн давснаас татгалзах хэрэгтэй. 

Уураг 
Уураг нь хүний биед маш хэрэгтэй эрчим хүчийн эх үүсгэвэр боловч уургийг шингэхэд биед үлдэгдэл үлдэж тэр нь бөөрөнд хуримтлагдсаар бөөрний үйл ажиллагааг улам муудуулдаг. Тиймээс бөөрний архаг өвчинтэй бол та мах, загас зэрэг уураг хэрэглэхдээ эмчтэйгээ ярилцаж идэх хэмжээгээ тохируулах хэрэгтэй. 

Кали, фосфор 
Бөөрний үйл ажиллагаа муудсан үед кали болон фосфорыг гадагшлуулах чадваргүй болж энэ нь цусанд хуримтлагдан хэмжээ нь огцом өсөх магадлалтай учир заавал хэрэглээг багасгах хэрэгтэй. Олон төрлийн самар болон үр тариа нь кали, фосфорыг ихээр агуулсан байдаг учир хэрэглээнээсээ хасаарай. 


Дараах хүнснээс татгалзах хэрэгтэй. 


🇰🇷Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг.

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай. 

Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө.

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ