Түрүү булчирхайн өвчин эмгэг болон бэлгийн үйл ажиллагаа

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Урологийн тасгийн  эрхлэгч Сун Жон Хуан эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.  


Түрүү булчирхайн өвчин эмгэг болон бэлгийн үйл ажиллагааны хамаарал

  Түрүү булчирхай нь давсаг болон шээсний сувгийн голд нь байрлан үрийн шингэний сүүн шингэн ялгаруулах үүрэгтэй эрхтэн юм. Эрэгтэй хүний хувьд шээс болон үрийн шингэн нэг ижил сувгаар дамжин гадагшилдаг учраас түрүү булчирхайн өвчин эмгэг үүсвэл шээх болон бэлгийн үйл ажиллагаанд асуудал үүсдэг. Түрүү булчирхайн эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг байх бөгөөд эдгээр өвчний улмаас бэлгийн сулрал, бэлгийн дур хүсэл буурах, түргэн дур тавилтын эмгэг, цустай үрийн шингэн гэх мэт шинж тэмдгүүд үүсэх тохиолдол бий.

<Урологийн тасгийн эрхлэгч Сун Жон Хуан эмч>

Түрүү булчирхайн үрэвсэл болон түргэн дур тавилтын эмгэг

  Түрүү булчирхайн үрэвсэл нь залуу хүмүүст ихээр тохиолддог өвчний нэг юм. Үрэвсэлтэй өвчтөнүүд маань бэлгийн харьцаанд ороход өвдөлтөөс айх мөн өвчин нь халдварлахвий гэж эмээх, халдварт өвчин туссан хэмээн санаа зовох зэрэг сэтгэл зүйн шаналалд орсноос болж бэлгийн үйл ажиллагааны асуудал үүсдэг. Түрүү булчирхайн үрэвслийг нянгийн улмаас болон нянгийн бус үрэвсэл гэж 2 ангилдаг бөгөөд нянгийн бус үрэвсэл нь илүү их тохиолдоно. Нянгийн бус үрэвсэл нь удаан хугацааны эмчилгээ шаардаж эмчлэхэд хэцүү байдаг учраас өвчтөнүүд ихэд сэтгэлээр унаж бэлгийн сулрал үүсэхэд хүрдэг. Мөн үрэвслийн улмаас түргэн дур тавилтын эмгэг үүссэн өвчтөнүүд байдаг бөгөөд энэ нь үрэвслээс болж байнгын эмзэг байдалтай байдаг учраас үүсдэг юм. Ялангуяа архаг үрэвслийн хувьд өвчин нь эдгэхгүй улам хүндрэхээр эрэгтэйчүүд маань түргэн дур тавилтын эмгэг ч гэсэн эмчлэгдэхгүй гэж өөртөө итгэлгүй болж сэтгэлээр унан түргэн дур тавилтын эмгэгийг улам хүндрүүлдэг. Үүнчлэн бэлгийн үйл ажиллагааны асуудал нь хүний сэтгэл зүйтэй хамгийн их холбоотой юм.

 

Түрүү булчирхайн томролтын шинж тэмдэг болон бэлгийн үйл ажиллагаа

  Түрүү булчирхайн томролт нь нас ахих тусам өндөр магадлалтайгаар үүсдэг бөгөөд анхандаа ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндрэх тусмаа хэт томорсон түрүү булчирхай нь шээсний сувгийг дарж нарийсган давсаг болон хэвлийн доод үе өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчний байдал аль хэдийн хүндэрч мэдрэгдэх өвчин ихэссэн бол зовуурийн улмаас сэтгэл зүйн байдал тогтворгүй болж бэлгийн үйл ажиллагааны асуудал үүсдэг. Мөн мэдрэлийн судас бэлэг эрхтэнд шууд нөлөөлж бэлгийн сулрал үүсгэх тохиолдол ч гардаг. Ийм үед түрүү булчирхайн томролтыг эмээр эмчлэн өвчин намссанаар аажмаар бэлгийн үйл ажиллагаа буцаж сайжран сэргэх ч зарим тохиолдолд хэрэглэж байгаа эмээсээ шалтгаалан эр гормон багасаж үүний улмаас бэлгийн сулрал, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүд үүсэх боломжтой. Гэвч энэ нь эмчилгээ хийх явцад үүсэх энгийн бөгөөд эм уух явцад л илрэх шинж тэмдэг юм. Хэт томорсон түрүү булчирхайг мэс заслын аргаар эмчлэх бөгөөд үүний улмаас бэлгийн сулрал үүсдэг хэмээх буруу мэдээлэл тархсан байдаг ч олон судалгааны хариуд түрүү булчирхайн мэс засал болон бэлгийн сулрал нь хоорондоо ямар ч холбоогүй хэмээн дурдсан байдаг юм.



Түрүү булчирхайн хорт хавдар

  Түрүү булчирхайн хорт хавдар нь барууны орны эрэгтэйчүүдийн хамгийн ихээр тусч, нас бардаг хорт хавдраар 2-т ордог. Ази тивийн эрэгтэйчүүдэд бага тохиолдох ч сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг болон хэрэглэж байгаа хоол хүнс нь барууныг их дагах болж түрүү булчирхайн хорт хавдар ихээр үүсэх болсон. Түрүү булчирхайн хорт хавдар нь бэлгийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлэхгүй ч хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг гормон нь бэлгийн үйл ажиллагааг сатааруулж мөн туяан эмчилгээнд орсон эрэгтэйчүүдийн 50% нь мөн адил бэлгийн үйл ажиллагаа нь буурсан байдаг. Мэс заслаар хорт хавдартай түрүү булчирхайг авахуулсан тохиолдолд бэлгийн үйл ажиллагаа нь эрс буурах ч орчин үеийн шинэ хөгжилт технологийн ачаар бэлгийн үйл ажиллагааг сэргээх зэрэг мэс заслын арга барил маш ихээр хөгжсөн байгаа. 


Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай. 

🇰🇷Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг.
Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө.


Цаг авах, зөвөлгөө авхыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


 

Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ