Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Ким Ил Дун эмчийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг 4 үе шатлалаар ангилна. Тус бүрийн эмчилгээний дараа амьд үлдэх хувь нь 1р үе шатанд 80-90%, 2р үе шат 40-70%, 3р үе шат 20-40%, 4р үе шат 20-40% байх  бөгөөд мэс засал хийх боломжтой л бол эмчилгээний үр дүн сайн, урт удаан амьдрах боломжтой гэж үздэг. Тиймээс бүдүүн гэдэсний хорт хавдар нь эрт оношлуулах, мэс засал хийх боломжтой эсэх нь маш чухал гэж хэлж болно. Хэрвээ хавдрын хэмжээ мэс засал хийх боломжгүй их том гэж үзвэл цацраг туяа эмчилгээ болон хими эмчилгээ түрүүлж хийгдэнэ. Мөн мэс заслын дараа ч гэсэн үсэрхийлэл болон дахин сэдрэх магадлалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хими болон цацраг туяа эмчилгээ хийнэ.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийх үед гэдэсний стома хийлгэх үгүй нь өвчтөнд хамгийн хүндээр тусдаг. Гэвч сүүлийн үеийн дэвшилтэд технологи  болон анагаахын салбарын хөгжлийн ачаар дурангийн мэс засал түлхүү хийгдэж аль болох гэдэсний стома үүсгэхгүйгээр мэс засал хийх боломжтой болсон. Жишээ нь бүдүүн гэдэсний хорт хавдрын 4р үе шаттай эмэгтэй өвчтөн гадаадаас манай эмнэлгийг зорьж ирж эмчилгээ хийлгэсэн юм. Тус өвчтөн хорт хавдрын хэмжээ нэлээн том элэг, өндгөвчний үсэрхийлэлтэй байсан тул шууд мэс засал хийлгүйгээр хими, цацраг туяа эмчилгээ 1сарын турш хийлгэж эмчилгээний үр дүн сайн байсан тул мэс засал хийх боломжтой болсон. Гэвч олон удаагийн цацраг туяа эмчилгээ хийлгэсэн тул гэдэсний стома хийх магадлал өндөр байсан ч мэс засал амжилттай болж стома хийхгүйгээр мэс заслыг дуусгаж чадсан юм. Одоо уг өвчтөн маань үргэлжлүүлээд хими эмчилгээгээ хийлгэж байна.

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоолны гам барьж өөх тостой хоол болон махны хэрэглээг багасгах хэрэгтэй. Өдөр тутамдаа ногоо болон эслэг хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй бөгөөд дахин боловсруулсан хүнсний хэрэглээг багасгавал сайн. Мөн урьдчилан сэргийлэх бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж эрт үед оношлуулах нь хамгийн чухал юм.



БНСУ-ын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5064

E-Mail : dmcihc@gmail.com

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ