Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Хоол хүнсний хэрэглээн дээр анхаарах. 

Хорт хавдрын эмчилгээний ихэнх нь хүний дархлааг буруулдаг учир хоол хийх болон бэлдэх явцад маш болгоомжтой хандах хэрэгтэй байдаг юм шүү. 

1. Халуунаар нь иддэг хоолыг заавал халуун дээр нь идэх хэрэгтэй бөгөөд аль болох халаасан, хоносон хоол идэхгүй байх. 

2. Жимс болон ногоог сайн угааж цэвэрлэж идэх. Угаах боломжгүй жимс ногоог идэхгүй байх./амтат гадил, усан үзэм зэрэг/

3. Гар болон хутга, махны мод, хоол бэлдэх орчингоо байнга цэвэрлэх. Ялангуяа мах болон загасны махыг заавал усаар угааж цэвэрлэх хэрэгтэй. 

4. Мах болон ногоог тусад нь бэлдэж өөр модон дээр хэрчих.

5. Махыг гэсгээхдээ печ болон хөргөгчнд хийж гэсгээх. Тасалгааны температурт гэсгээж болохгүй. 

6. Мах болон өндөг, загасны махыг бүрэн болгож идэх хэрэгтэй. 

7. Хугацаа нь хэтэрсэн хоол хүнс хэрэглэхгүй байх. 

8. Задгай хоолтой хоолны газраас хоол идэхгүй байх. 

9. Хөгзөрсөн хоол хүнс хэрэглэхгүй байх. 


Хоолоо маш сайн идэх хэрэгтэй.

Хорт хавдрын эмчилгээний явцад өвчтөнүүд маань хоолны дуршил буурч дургүй болдог. Гэвч хорт хавдрын эмчилгээ маш их хүч тэнхээ шаарддаг учир заавал маш сайн тэжээлтэй хоол идэх хэрэгтэй байдаг. 

1. Эмчилгээгүй өдрөө хамгийн дуртай хоолоо идэх. 

2. Өвчтөн өөрийн биеийн байдал мөн санаа зовж байгаа зүйлээ асран хамгаалагч болон эмчдээ нээлттэй ярих хэрэгтэй. 

3. Адилхан эмчилгээ хийлгэж байгаа хүмүүстэйгээ уулзаж санаа бодлоо хуваалцан сайн сурж авах хэрэгтэй. 

4. Сайн амрах хэрэгтэй. Өдөрт дор хаяж 7-8цаг унтаж байгаарай. 

5. Хөдөлгөөнтэй байх. Өдөр бүр гарч хөнгөн дасгал хийж алхсанаар хоолны дуршил нэмэгдэж өөдрөг байна.

6. Сэтгэл зүйн байдал тогтворгүй ганцаараа дийлэхгүй бол эмчтэйгээ ярилцаж шаардлагатай бол эм авч уух. 

7. Бясалгал хийх. 

Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн хорт хавдрын мэргэжилтний зөвлөгөөг та бүхэнд хүргэлээ. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоорой. 

🇰🇷Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


Comments

Post a Comment

Popular posts from this blog

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ