Харшлын гаралтай Астмаг яаж эмчилж болох вэ?

Солонгос Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Амьсгалын зам, харшлын эмч У Ми Жон зөвлөж байна.

Хавар цаг агаар дулаарч хүмүүс зугаалгаар болон аяллаар их явдаг. Гэвч хаврын улирал нь хуурай, цаг агаар тогтворгүй байдаг бөгөөд нарийн тоосонцор болон цэцгийн тоосонцор их, шороон шуурга шуурах гэх мэт харшил өдөөх орчин бүрддэг. “Жилийн 365хоног ханиаднаас салж чадахгүй байна аа эмчээ” гэж өвчтөнүүд минь их ярьдаг. Гэвч ийм тохиолдолд сайн нарийн үзвэл ханиад биш харин харшлын гаралтай ринит(хамрын салст бүрхэвчийн үрэвсэл) болон астма(гуурсан хоолойн багтраа) байх тохиолдол их байдаг. Өнөөдөр та бүхэнд энэ хэцүү улирлыг харшлын гаралтай астматай хүмүүс хэрхэн даван туулж болох талаар танилцууляа.

< Амьсгалын зам, харшлын эмч У Ми Жон >

Харшлын гаралтай астма нь архаг гуурсан хоолойн үрэвсэл бөгөөд өчүүхэн төдий цочрол авахад гуурсан хоолой нь агшин ханиалгах, амьсгаа боогдох, цээж хэржигнэх, цэр гарах зэрэг шинж тэмдгийг илрүүлдэг. Энэ төрлийн шинж тэмдгүүд хурдацтайгаар илэрснээр аюултай үе байх ч ихэвчлэн үе үе, давтамжтайгаар шинж тэмдэг нь илэрдэг бөгөөд эмчлэхгүй орхивол улмаар уушгины үйл ажиллагаа муудах аюултай байдаг.

Харшил нь хүн бүрт адилгүй өөр өөр шалтгааны улмаас үүсдэг бөгөөд үүнийг аллерген гэнэ. Аллерген нь гэрийн тоосны хачиг, цэцгийн тоосонцор, хөгц мөөгөнцөр, амьтны үс хаг зэрэг байна. Өвчтөн өөрийн аллергентай таарснаар мөгөөрсөн хоолой нь цочрол аван астмагаар өвчилсөн байдаг. Мөн зарим өвчтөнүүд хоол хүнс, эм тарианы улмаас астмагаар өвчилдөг тохиолдол бий.                      


<Эрүүл гуурсан хоолой болон астматай гуурсан хоолой>

Харшлын гаралтай астмыг эмчлэх 3н арга байдаг. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь харшил өдөөгч болох аллергенаас хол байж өөрт тохиромжтой орчинг бүрдүүлэх арга бөгөөд үүний дараагаар эм тариагаар эмчлэх, дархлаагаар эмчлэх зэрэг аргуудыг ашиглаж болно. Эм тариагаар эмчлэх нь хоолойн үрэвслийг дарах эм уух, амьсгалуураар гуурсан хоолойг тэлж өгөх зэрэг байна. Дархлаагаар эмчлэх арга нь харшил өдөөгчийг маш багаар гаж нөлөө үзүүлэхгүйгээр олон давтамжтай тарьж биеийг нь дасган эмчлэх арга юм.  Тус эмчилгээг хийхийн тулд аллергеныг мэдэж авах мөн эм тариагаар эмчлэгдээгүй тохиолдолд явагдах эмчилгээ бөгөөд дор хаяж 5жилийн турш эмчилгээ явагдаж байж үр дүнтэй байх болно.  



Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ