Солонгос Эмчийн зөвлөгөө : Хөхний хорт хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Хөх, бамбай булчирхай судлалын төвийн Ким Юүн Гён эмчийн хөхний хорт хавдрыг хэрхэн оношилж ямар эмчилгээ хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 

<Хөх, бамбай булчирхай эмгэг судлалын төвийн Ким Юүн Гён эмч>

Боловсрол : 

  • Конгүк их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Магистр
  • Конгүк их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн Доктор

Ажил мэргэжлийн туршлага : 

  • Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Мэс заслын тасгийн мэргэжлийн эмч
  • Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Хөхний мэс заслын тасгийн туслах профессор
  • Солонгос Рентген судлал болон Эмчилгээний сургалтын төвийн эмнэлэгт Хөхний мэс заслыг хариуцсан эмч (Korea institue of Radiological & Medical Sciences)

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог хавдруудын нэг юм. Ихэвчлэн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хавдар 1см хүртэл ургаж байж мэдрэгддэг ч ямар нэгэн өвчин зовиур байдаггүй. 
Ховор тохиолдлоор илэрдэг шинж тэмдгүүд нь : 
  • Хөхний толгойноос ялгадас гарах
  • Хөхний толгой хонхойх мөн хөхний хэсэг газар хонхойх
  • Хөхний толгой тойроод биржийх 
  • Хөхөн дотор юм баригдах гэх мэт байна.  
Хөхний хорт хавдар нь ямар ч шинж тэмдэггүй урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээнд орсон хүмүүсийн 33%-д илэрдэг бөгөөд хөхөнд юм баригдаад байна хэмээн ирж шинжилгээнд орсон хүмүүсийн 55% -д илэрдэг. 


Ямар шинжилгээ хийлгэх вэ? 
Хөхний хорт хавдрыг тодруулахын тулд хөхний зураг болон эход харуулах хэрэгтэй. Хөхний зураг авснаар хөхний шохойжилтыг тодруулж болох бөгөөд шохойжилт нь хорт хавдрын хамгийн эхний үе шат юм. Хөхний зураг авахад өвдөхөөс айж зураг авахуулдаггүй хүмүүс байдаг ч  хөхний зураг эхо энэ 2 шинжилгээг хамтад нь өгч байж илүү зөв онош тогтоодог.
Зураг болон эход харуулсны дараа ямар нэгэн  сэжигтэй зүйл харагдвал эдийн шинжилгээнд орох бөгөөд үүгээр хортой эсэх нь тодорхойлогдоно. Хэрвээ хортой хавдар бол үргэлжлүүлээд өөр эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг шалгахын тулд нэмж MRI шинжилгээнд орж цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг. 


Хэрхэн эмчилж болох вэ? 
Хөхний хорт хавдар оношлогдвол хамгийн түрүүнд мэс засал хийнэ. Хөхний хавдрын мэс заслыг хөхний болон суганы гэж томоор хоёр ангилж хөхний мэс засал нь хавдартай хөхийг авах ба хөхийг бүтэнээр авахгүйгээр мэс засал хийх хоёр арга бий. Хөхийг бүтэн авахгүйгээр хийх мэс засал нь хавдрын хэмжээ жижиг болон өвчтөний биед ямар нэгэн муу нөлөөгүй гэж үзсэн тохиолдолд хийх бөгөөд хавдар болон түүний ойролцоо хүрээлж байгаа хөхний эдийн хамт авах мэс засал юм. Тус мэс заслын явцад хөхний хэлбэрийг засах гоо сайхны мэс заслыг мөн хамт хийж болно. Хэрвээ хорт хавдрын хэмжээ том, хавдар хөхний голд байрласан бол хөхийг бүтэн авах болдог. Мөн энэ тохиолдолд өвчтөнийг сэтгэл зүйн байдлыг харгалзан хавдрын мэс засал дуусмагц шууд гоо сайхны мэс засал үргэлжлүүлэн явагддаг. Гэвч өвчтөний биеийн байдлын улмаас үргэлжлүүлэн хийх боломжгүй бол 2-3 жилийн дараагаас дахин гоо сайхны мэс засалд орох боломжтой болно. Хавдрын мэс заслын дараа олон төрлийн эмчилгээ шаардана. Туяан эмчилгээ, химийн эмчилгээ, гормон гэх мэт эмчилгээ хийгддэг бөгөөд бүгдийг нь хийх шаардлагагүй өвчтөний нас болон биеийн байдлаас шалтгаалан таарсан эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн хорт хавдрын ангиллаас шалтгаалан химийн эмчилгээ хэрэгтэй эсэхийг шийддэг  учир ДНХ шинжилгээг хийж хорт хавдрын ангиллыг шалгадаг. 

Хавдрын үсэрхийлэл
Хөхний хорт хавдар хамгийн түрүүнд үсэрхийлдэг газар бол тунгалгийн булчирхай юм. Тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үгүйг шалгахын тулд эдийн шинжилгээ хийх хэрэгтэй. Хэрвээ үсэрхийлсэн нь тодорхойлогдвол тунгалгийн зангилаануудыг мэс засал хийж авах болно. 

Хөхний хорт хавдрын эмчилгээний үр дүн анхны үе шатанд 98.8%, 1-р үе шат 97.2%, 2-р үе шат 92.8% 3-р үе шат болон түүнээс өндөр үе шаттай бол 90% -ийн магадлалаар бүрэн эмчлэгдэж байна. Тиймээс хөхний хорт хавдар нь айж эмээх шаардлагагүй гол нь зөв цаг үед зөв таарсан эмчилгээг хийх шаардлагатай юм. Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг нь мэс заслын тасаг, болон гоо сайхны мэс заслын тасаг, туяан эмчилгээний тасаг, дахин сэргээн эмчлэх тасаг зэргийн мэргэжлийн эмч нар хамтийн ажиллагаагаар өвчтөний эрүүл мэндийг 100% эргүүлэн олж өгөхийн төлөө ажиллаж байна. 

Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг


Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ