Ходоодны хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр дурангаар тайран авах хялбар арга.
Ходоодны хорт хавдрыг дурангаар эмчилж болдог уу?
Ходоодны хорт хавдар бусад эд эрхтэнрүү халдаагүй бөгөөд хэмжээ нь салстын доод давхарга хүртэл байвал дурангийн аргаар салган авах боломжтой. Тус аргыг Endoscopic Submucosal Dissection, ESD гэх бөгөөд ходоодны салстын доод давхаргыг салган авах мэс ажилбар юм. Тухайн аргаар хорт хавдрыг эмчилснээр нас барах хувь багасаж бүрэн эдгэх магадлал өсдөг нь олон төрлийн судалгаагаар батлагдаж сүүлийн үед эмнэлгүүд ихээр хийх болсон. Гэвч бүх эмнэлэг хийх боломжгүй бөгөөд хэрэгтэй багаж хэрэгсэл нь байхгүй мөн мэргэжлийн эмч байхгүй тохиолдол их байдаг.
Харин манай Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг нь жилдээ хамгийн багадаа гэхэд 2,500 удаа тус мэс ажилбарыг хийдэг мэргэжлийн эмнэлэг учир та бүхэн манай эмнэлэгт хандаж болно шүү.
Тус эмчилгээг яаж хийдэг вэ?
Ходоодны салстын доод давхаргыг салган авах мэс ажилбар нь дараах процессоор явагддаг.
- Хорт хавдрын байрлалыг тогтоож зүсэлт хийгдэх хэсэгт тэмдэглэл хийнэ.
- Салст бүрхүүлд тариа тарина.
- Салст бүрхүүлээс авахуулан салстын доод давхаргаас булчинлаг давхарга хүртэл зүсэлт хийж хавдрыг салгаж авна.
Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын төвийн эмч Ким Сан Жүн

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал хэзээ ч хамаагүй чөлөөтэй хандаж байгаарай.
Comments
Post a Comment