Томуу болон ковид19 цуг тусвал нас баралт 43%
Сүүлийн үед хүмүүс ковид19-ын вакцин хийлгэсэн бол томуу тусахгүй гэсэн буруу ойлголттой болсон байна. Томуу болон ковид19 нь өөр төрлийн халдварт өвчин юм. Ковид19 нь корона вирусийн улмаас үүсдэг бол томуу нь 4 төрлийн вирусийн(H1N1, H3N2 ,Victoria,Yamagata) улмаас үүсдэг халдварт өвчин юм. Ялангуяа сахар, багтраа болон уушгины бөглөрөөт өвчин зэрэг архаг өвчинтэй бол маш аюултай.
Өвлийн улиралд хүйтэн хуурай нөхцөлийн улмаас вирус агаарт илүү удаан амьдрах нөхцөл бүрдэж томуу болон ковид19-ийг цуг тусах магадлал илүү өсдөг. Сүүлд хийгдсэн судалгааг үзэхэд зөвхөн томуу туссан тохиолдолд нас баралт 5%, ковид19 туссан тохиолдолд нас баралт 27% бол томуу болон ковид19 цуг тусвал нас баралт 43% болж ихэссэн.
Ковид19 вакцин нь улсаас тусгай системээр захиалга авч хийж байгаа бол томууны вакцин нь жил бүрийн 9сараас эхлэн өвөл дуустал бүх эмнэлэгт хийнэ. Томууны вакциныг 9-11 сарын хооронд хийлгэсэн нь хамгийн үр дүнтэй учир марталгүй вакцинаа хийлгээрэй.



Comments
Post a Comment