Хорт хавдрын эмчилгээ хийлгээд дотор эвгүйрч бөөлжих үед?
Дотор муухайрах
Хувь хүнээсээ шалтгаалан эмчилгээний явцад дотор муухайрах болон ходоод гэдэс эвгүй оргих мэдрэмж төрөх бөгөөд бүх хүмүүст адил тохиолддоггүй. Мөн эмчилгээ дууссан үед буцаад хэвийн байдалд ордог учир хэт санаа зовсны хэрэггүй юм шүү. Дотор муухайрч эвгүй оргих нь хагалгаанд орсны дараа болон эмчилгээ хийлгэх явцад элбэг тохиолддог гаж нөлөө юм.
Дотор муухайрах үед ямар арга хэмжээ авах талаар танилцуулъя.
Ямар арга хэмжээ авах вэ?
- Дотор муухайрч бөөлжих үед хэрэглэдэг дусал(Antiemetic) болон эмийг эмчтэй ярилцаж хэрэглэх хэрэгтэй шүү. Тэвчээд хоол идэхгүй байж болохгүй. Гол нь хавдрын эмчилгээ хийлгэх явцад маш сайн хоол идэж шим тэжээл авах хэрэгтэй байдаг.
- Хоолыг бага багаар хувааж иднэ. Өдөрт 3 удаа хоол иднэ гэж бодолгүй 5, 6 удаа бага багаар хувааж идвэл илүү амар байх болно.
- Өлсөхгүй байсан ч дотор гайгүй болж хэвийн байх үедээ сайн идэх хэрэгтэй. Ходоод хоосон байвал дотор илүү их муухайрдаг юм шүү.
- Дотор муухайрч байхад өөрийгөө хүчилж хоол идэж болохгүй.
- Хоол идэж байх үедээ ус болон ундаа бага уух. Ус их уувал хурдан цаддаг.
- Дотор муухайруулж байгаа хоолыг идэлгүй өөрийн идэхийг хүссэн хоолоо идэх хэрэгтэй.
- Халуун хоол нь дотор муухайруулдаг учраас хэт халуунаар идэхгүй байх мөн ус ундааг хөргөгчинд хийж хүйтнээр нь уувал сайн. Гэвч эхлээд хийлгэж байгаа эмчилгээ нь хүйтэн хүнс хэрэглэж болох эсэхийг шалгаарай.
- Цацраг туяан эмчилгээ болон эм тариагаар эмчилгээ хийлгэх явцад дотор муухайрч байвал дараагийн эмчилгээ эхлэхээс 1-2 цагийн өмнөөс хоол идэхгүй байж үзээрэй.
- Өрөөндөө цэвэр агаар оруулах. Дэндүү халуун бөхжим өрөөнд байж болохгүй учраас цонхоо нээж агаар оруулж байгаарай.
- Хоол идсэний дараа шууд хэвтэлгүй хоолоо шингэтэл сууж амарч байгаарай.
Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн хорт хавдрын мэргэжилтний зөвлөгөөг та бүхэнд хүргэлээ. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоорой.
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Comments
Post a Comment