Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ болон хорт хавдар

Та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Жан Жэ Хёог эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Одоохондоо ямар нэгэн шинж тэмдэггүй, өвдөж байгаа газар байхгүй ч 6 сараас 1 жилийн зайтай эмчийн үзлэгт орж байх нь зөв юм. Ямар ч өвчин эхний үе шат дээрээ шууд өвдөж нүдэнд ил харагдах зүйлгүй байдаг бөгөөд бүх өвчин эхний үе шат дээрээ маш хурдан сайн эдгэдэг. Хорт хавдар ч мөн адил эхний шат дээрээ оношлогдож байж бүрэн эмчлэгдэх боломжтой, хүндрэх тусмаа эмчилгээ нь хэцүү удаан явагддаг. Эмэгтэйчүүдийн хорт хавдар нь умайн хүзүүний хорт хавдар, умайн салстын хорт хавдар,  өндгөвчийн хорт хавдар зэрэг байна.

 

<Эмэгтэйчүүдийн эмч Жан Жэ Хёог>

Эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь умай/сав/, өндгөвч, үрийн хоолой зэргээс бүтдэг бөгөөд өнгөвч нь өндгөн эс боловсруулж сар бүр давтан үүний улмаас фоллукул томорсоор уйланхай үүсдэг. Фолликулын уйланхай ямар нэгэн эмчилгээ шаардахгүй өөрөө аяндаа шимэгдэн алга болно. Гэвч дермойд уйланхай нь 10см хүртэл томорч хортой хавдар болох магадлал өндөр, өнгөвчийн мушгиралт үүсгэж судас боогдон үхжилт үүсдэг. 

Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн ихээр үүсдэг хорт хавдар бөгөөд ихэвчлэн савны хавдар гэж их ярьдаг. Энэхүү хорт хавдар нь хүний хөхөнцөр вирусээс үүсэх ч  насанд хүрээгүй үедээ вакцин хийлгэж хамгаалах бүрэн боломжтой. Хамгийн гол нь өвчинг  эхний шат дээр оношилж хурдан эмчилгээ хийлгэх чухал учир жилд удаа шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Умайн салстын хорт хавдар нь сав дотор хананд үүсдэг хавдар бөгөөд жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаанд уусан тохиолдолд үүсэх магадлал өсдөг. Учир нь гол хорт хавдрын шалтгааныг эмэгтэй гормон хэмээн үздэг, шинж тэмдэг бол сарын тэмдэг ихээр ирэх, цэвэршсэн тохиолдолд доогуур цус алдах зэрэг байна.

 

Өндгөвч болон үрийн хоолойд үүсдэг хорт хавдар нь ямар нэгэн шинж тэмдэггүй нас барах магадлал өндөр бөгөөд эмчилгээ  хийлгэсний дараа дахин өвчлөх магадлал өндөр учир их аюултайд тооцогддог. Өндгөвч болон үрийн хоолойн хавдар нь гаднаас хархад энгийн уйланхай шиг харагдах тохиолдол их байдаг бөгөөд хагалгаагаар авч эдийн шинжилгээнд оруулсны дараа хортой хавдар болох нь  тодорхойлогдох тохиолдол их. Өндгөвчийн хавдар нь аарцгийн хоосон зайд томордог учраас ямар нэгэн өвчин мэдрэгдэхгүй өвчтөн өөрөө мэдэрдэггүй. 

Тиймээс 6 сараас 1 жилдээ 1 удаа тогтмол эмчийн үзлэгт орж цусны шинжилгээ болон эхо шинжилгээнд орж байхыг зөвлөж байна. 

🇰🇷Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоорой. 

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө.

Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ