Нугасны мэдрэл чөлөөлөх хагалгаа
Хадаасгүй нурууны мэс засал
Нурууны нугалам гулсалт нь сээр нурууны бүтцэд өөрчлөлт үүссэний улмаас нугалам яс гулсаж зөрөхийг хэлнэ. Нугалам яс зөрж мэдрэлийн суваг дарагдан өвчин үүсэх бөгөөд ихэвчлэн дарж байгаа ясыг тайрч хадаасаар бэхлэн эмчилдэг. Нугалам бэхлэх мэс засал нь хялбар бөгөөд амар арга боловч тус мэс засал хийлгэсэн өвчтөний 17% нь 5жилийн дараа дахин хагалгаа хийлгэх болдог. Өмнө нь хийлгэсэн мэс заслын улмаас дээд талын үе нь илүү хурдан гэмтэж дахин хагалгаа хийлгэх шаардлагатай болдог бөгөөд цаашдаа яг л даалуу шиг бүгд нурах аюултай байдаг. Мөн мэс заслын явцад нурууны булчин, үе гэмтэх магадлалтай.
Манай эмнэлэг энэ
тохиолдолд мэдрэлийг дарж байгаа шар холбоосыг авах мэс засал(Semi-Circumferential
Decompression·SCD) хийдэг. Нугалам яс гулсаж шар холбоос мэдрэлийг дарснаар үүссэн өвдөлтийг арилгах мэс засал бөгөөд нугасны ясыг гэмтээхгүйгээр
бичил дурангаар харж хийдэг их нарийн мэс засал юм. Сүүлийн 5жил энэ хагалгааг хийлгэсэн
19 хүнээс судалгаа авахад хагалгаанд орохын өмнө өвдөлт 6.3 байснаас хагалгааны дараа 4.3
хүртэл буурч, хөлний өвдөлт 8.3 - 2.5 хүртэл буурсан байна. Мөн хагалгаанд орсны маргаашаас шууд туслах хэрэгслийн тусламжтайгаар алхаж явах боломжтой. Нугалам
бэхлэх хагалгаатай адилхан үр дүнтэй ч илүү хурдан эдгэх боломжтой мэс засал юм.
Өвчтөний аюулгүй байдал хамгийн чухал
Манай эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж тэр бүрчлэн ясыг хадаасаар бэхлэх хагалаа хийдэггүй бөгөөд шинэ мэс заслын арга барил, техник гарсан ч удаан хугацаанд шалгаж, туршиж байж хэрэглэдэг. Шинэ эмчилгээний арга барилыг 5 жилийн турш шалгаж үзэх хэрэгтэй бөгөөд нуруу нугасны хувьд бол дор хаяж 5-10 жилийн турш аюулгүй, сөрөг үр дагаваргүй болохыг шалгаж мэдэх хэрэгтэй байдаг. Анх хиймэл үеийн хагалгааг хийж эхэлсэн үед 5жилийн дараа сөрөг нөлөө илэрч хагалгаа амжилтгүй болсон жишээ бий. Тиймээс шинэ арга барил гарч ирсэн үед өвчтөний аюулгүй байдлыг төлөө сайн шалгаж байж хэрэгжүүлэх нь зөв гэж боддог.
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоорой.
Comments
Post a Comment