Зөнөх өвчинг үүсгэх 12 зүйл

Та бүхэнд Солонгос улсын Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл зүйн тасагийн Жон Жэвон эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Сэтгэл зүйн тасаг Жон Жэвон эмч >

Зөнөх өвчинг эргэх явцтай, эргэшгүй даамжрах явцтай гэж хоёр ангилж үздэг.

Эргэх явцтай өвчин нь бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, витамин В12 дутагдах, мэдрэлийн тэмбүү өвчин, сэтгэл гутрал гэх мэт шалтгааны улмаас үүсдэг бөгөөд өвчний цаад шалгтааныг тогтоовол эмчлэх боломжтой. Эргэх явцтай зөнөх өвчин нь нийт зөнөх өвчний 10-15% илэрдэг ба үлдсэн 90% нь тархины хөгшрөлийн улмаас үүсэх эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчин байна.

Эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчнүүд дундаас Алгеймер хамгийн их тохиолддог бөгөөд 50-70%д илэрдэг. Алгеймер нь тархинд амилойд их хэмжээгээр хуримтлагдаж үүний улмаас тархины ажиллагаа муудаж өвчин үүсдэг. Шинж тэмдэг нь анхан шатандаа ой санамж алдагдаж танин мэдэх үйл ажиллагаа муудан ааш зан өөрчлөгдөх, сэтгэлээр гутрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Мөн цус харвалт гэх мэт тархины судасны өвчлөлийн улмаас үүснэ. Цус харвалтын дараа шууд шинж тэмдэг илрэх ч зарим тохиолдолд аажим аажмаар шинж тэмдэг илрэх бөгөөд Алгеймертай ялгах хэцүү тохиолдол байдаг.


Оношлох арга

Зөнөх өвчний сэжигтэй тохиолдолд мэдрэлийн сэтгэл зүйн шинжилгээгээр өвчтөний танин мэдэхүйн шинжүүдийг хянаж цаад шалтгааныг тогтоохын тулд цусны шинжилгээ, тархины MRI болон дүрс бичлэгийн шинжилгээ авна. Мөн хамгийн сүүлийн үеийн технологи болох Амилойд ПЕТ шинжилгээгээр Алгеймер-ийн гол шалтгаан болох тархин дотор амилойд хэр их байгааг шалгаж илүү тодорхой оношлох боломжтой болсон.


Эмчилгээ

Эргэх явцтай зөнөх өвчин бол цаад шалтгааныг тогтоож эмчилгээ хийнэ. Гэвч Алгеймер гэх мэт насны хамаарлаас үүссэн зөнөх өвчин нь эдгээх боломжгүй эрт үед нь хурдан оношилж өвчний явцыг удаашруулах эмчилгээ хийдэг. Ингэснээр өвчтөн бие дааж амьдрах боломжтой бөгөөд эрүүл ухаанаар амьдрах хугацааг сунгаж өгдөг. Мөн зөнөх өвчний улмаас илрэх шинж тэмдгүүдийг багасгах эмчилгээ цуг хийж болно.


Урьдчилан сэргийлэх

Зөнөх өвчин үүсгэх 12 зүйлд боловсролын түвшин, сонсгол муудах, өндөр даралт, саахарын өвчин, таргалалт, тархины гэмтэл, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, сэтгэл санааны гутралд орох, нийгмийн ганцаардал, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдол зэрэг орно. Эдгээр зүйлсээс болгоомжилж хөдөлгөөнтэй, ном унших, сурах зэрэг боловсролын түвшиндээ анхаарч архи, тамхи гэх мэт хортой хүнснээс татгалзах хэрэгтэй. Мөн даралт болон сахар зэрэг өвчинтэй бол эмчилгээгээ сайн хийлгэж өвчнөө дарж байхгүй бол тархины судсанд нөлөөлөх аюултай байдаг. Агаарын бохирдол тамхитай адил тархинд нөлөөлөх учир өдөр бүрийн тоосонцрын хэмжээ зэргийг шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ сонсгол муу бол аппарат зүүж сонсголоо сайжруулах зэрэг өөрийн биедээ анхаарал тавьж эрүүл амьдралын хэв маягийг суралцах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм шүү.


🇰🇷Солонгос улс Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд сайн зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоорой. 

Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгөх боломжтой.

Comments

Popular posts from this blog

Хорт хавдрын эмчилгээ хийлгэх явцад анхаарах зүйлс

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин Хэн Хэзээ Хаана яаж хийлгэх вэ?

Бүтэн биеийн багц шинжилгээ