Солонгост таргалалтыг хэрхэн эмчилдэг вэ?
Таргалалт нь зөвхөн гоо сайхан, харагдах байдлын асуудал биш сахар, даралт, судасны хатуурал зэрэг бодисын солилцооны өвчин болон үе мөчний үрэвсэл, судас бүдүүрэл зэрэг олон өвчний суурь өвчин болдог. Солонгос улсад ганцаараа турж чадахгүй байгаа хүмүүс эмчийн заавраар эм ууж турах боломжтой байдаг. 3-6 сарын турш хоолны дэглэм барьж дасгал хийгээд үр дүнгүй байгаа бол эмчийн зааврын дагуу өөрт зохих эмээ авч ууж болох юм. Солонгос эмнэлгүүд нь 4төрлийн тураах зориулалттай эм хэрэглэдэг. Хоолны дуршил бууруулах, цадах мэдрэмж төрүүлэх, өөх тосны шингэлтийг хязгаарлах, GLP-1 аналог зэрэг байна. Үүнээс гадна ходоод гэдэсний эм, өтгөн хаталтын эм зэргийг ашиглаж болно.
Хоолны дуршил бууруулах эм нь өлссөн мэдрэмжийг бууруулж хоол хүнсний хэрэглээг багасгах үйлчилгээтэй. Мэдрэлд нөлөөлдөг учир жолоо барих зэрэг үйлдэл хийж болохгүй бөгөөд эм уух хугацаа, тунг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Эмнэлгээс Furing, Fastin, Panbesy, Contrave ER, Qsymia зэрэг эмүүдийг авах боломжтой.
Цадах мэдрэмж төрүүлэх эм нь ходоод их хэмжээний ус шингээж томорсноор хурдан цадах мэдрэмж төрүүлж мөн өтгөн хаталтаас сэргийлэх боломжтой. Эмнэлгээс Aeiol гэх эмийг авч болно.
Өөх тосны шингэлтийг хязгаарлах эм нь өөх тос ихтэй, шарж хуурсан хоол иддэг хүнд зохих бөгөөд өөх тосыг шингээхгүй шууд өтгөнөөр гаргах үйлчилгээтэй. Хэтрүүлж хэрэглэснээр бөөлжих, унгах, өтгөн алдах зэрэг нөлөөтэй. Эмнэлгээс Xenical болон Oliet зэрэг эмүүдийг авч болно.
GLP-1 аналогийг анх сахарыг эмчлэх зорилготой байсан ч тураах үйлчилгээтэй нь батлагдан тураах зорилгоор хэрэглэж эхэлсэн. Энэ нь хүний хоолны дуршлыг бууруулдаг даавар болох GLP-1-ын аналог (дуйрамал) бодис юм. Саксэнда тариагаар гарсан бөгөөд тураах үйлчилгээнээс гадна даралт, сахар, холестерины хэмжээг хэвийн байлгахад тусална. Тус эмчилгээг биеийн жингийн индекс(BMI) 30-аас дээш гарсан хүмүүст хэрэглэх бөгөөд биеийн жингийн индекс 27-оос дээш, таргалалтын улмаас сахар, даралт зэрэг өвчин үүссэн бол мөн адил эмчийн зааврын дагуу хэрэглэх боломжтой. Гэвч 75-аас дээш насныхан, бөөр, элэг, бамбай булчирхайн өвчинтэй бол хэрэглэж болохгүй.
Үүнээс гадна эмчтэйгээ зөвлөлдөж өөр хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй байна. Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах эм, өтгөн хаталтын эм, ашигт бактери, нэмэлт витамин зэргийг эмчийн заавраар хамт хэрэглэж үзээрэй.
Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлэг нь Солонгост байршилтай бөгөөд Монголд өгсөн шинжилгээний хариу болон эмчийн оношоор цахим үзлэг хийж эм бичиж өгөх, эмнэлэгт урьж эмчилгээ хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
Солонгос улс Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг
Comments
Post a Comment