Бүдүүн гэдэсний хорт хавдар урьдчилан сэргийлэх арга

Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Ким Ил Дун эмчийн бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэх болох урьдчилан сэргийлэх аргын талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 

Мэс заслын тасгийн эмч Ким Ил Дун


Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг 
Хавдрын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүйгээрээ онцлогтой. Хавдар нэлээн томорсны дараа шинж тэмдэг илрэх бөгөөд хоол шингэхгүй байх, цустай өтгөн/хар өнгийн/, гэдэс өвдөх, дутуу баасан мэдрэмж төрөх, өтгөн нарийсах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

Хавдрыг эрт оношлуулах

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг эхэн үе шатанд оношлох нь хамгийн чухал. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь эхлээд хоргүй хавдар болох аденома байж байгаад 10жилийн дотор хортой болж хувирдаг. Тиймээс одоохондоо шинж тэмдэггүй байгаа ч урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдан хортой болохын өмнөх аденомаг оношлон эмчилгээг хийснээр бүрэн эмчилж болно. Тиймээс өөрийн гэр бүлийн хүмүүс дунд гэдэсний хорт хавдар, ургацаг зэргийн улмаас эмчилгээ хийлгэж байсан хүн байгаа бол мөн гэдэсний үрэвсэл зэргээр ойр ойрхон өвдөж байсан бол тогтмол дурангийн шинжилгээнд орж байх нь зөв юм.

Бүдүүн гэдэсний хорт хавдар


Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг бүрэн эмчлэхийн тулд заавал мэс засал хийлгэх хэрэгтэй байдаг. Мөн мэс заслын өмнө болон дараа нь химийн эмчилгээ, цацраг туяан эмчилгээг хослуулж хийнэ.

Өмнө нь нээлттэй мэс засал хийж 15см -ын том зүсэлт хийдэг байсан бол одоо дурангийн мэс заслаар хүйсийн хажууд 1см жижиг зүсэлттэй мэс засал хийдэг болсон.

Дурангийн мэс заслын давуу тал нь өвдөлт бага, хурдан эдгэж өвчтөний авах стресс бага бөгөөд хамгийн гол нь гэдэсний нарийсал үүсэх магадлал маш бага байна. Мөн өвчлөл хэвлийн гүн хэсэгт байрлалтай бол дурангаар тэр хэсгийг томруулж харах боломжтой тул илүү нарийн мэс заслыг хийх боломжтой байдаг.

 

Урьдчилан сэргийлэх арга

Бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх шалтгаан нь одоохондоо тодорхойлогдоогүй ч удаан хугацааны турш цугларсан мэдээллээр ямар зүйл аюулыг илүү ихэсгэж байгааг мэдэх боломжтой болсон.

Хамгийн гол буруу хооллолт байна. Хэт барууны орны хоол ундыг дуурайж идэх мөн хэтрүүлэн идэх, тамхи татах зэрэг буруу амьдралын зуршлуудын улмаас үүсдэг. Тиймээс хоол хүнсээ зөв зохистой хэрэглэх болон урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсанаар хурдан оношилж бүрэн эмчлэх боломжтой юм. 

 

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга

1. Тогтмол дурангийн шинжилгээнд орох.

2. Витамин ихээр агуулсан ногоо, жимс, үр тариа, буурцаг зэргийг сайн идэх.

3. Нийт хоол хүнснийхээ өөх тосыг 30% хүртэл бууруулах. Улаан мах болон амьтны гаралтай өөхнөөс татгалзаж илчлэг багатай хоол хүнс хэрэглэх.

4. Тослог багатай сүү тараг хэрэглэх.

5. Өдөрт 1.5 л –ээс их хэмжээний ус ууж байх.

6. Шорвог хоол, лаазалсан хүнс, бэлэн хоол, амтлагч, утсан мах, зэргийг идэхгүй байх.

7. Тамхинаас гарч хэтрүүлэн уухгүй байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийж жингээ барих хэрэгтэй.



🇰🇷Солонгос улс Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлэг нь эмчилгээний 33 тасагтай бөгөөд 11 мэргэжлийн эмчилгээний төвтэй нэгдсэн эмнэлэг юм. 2014 оноос хойш Олон улсын эмчилгээний төвийг байгуулж гадаад өвчтөнд зохицсон эмнэлгийн системтэй эмнэлэг юм. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу. 

TEL : +82-31-779-5064 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ