Давсагны хорт хавдар эмчлэх нь

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Урологийн тасгийн  эрхлэгч Сун Жон Хуан эмчийн давсагны хорт хавдрын талаар хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


<Урологийн тасгийн  эрхлэгч Сун Жон Хуан эмч>

Давсагны хорт хавдар нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Давсагны хорт хавдрын хамгийн ихээр илэрдэг шинж тэмдэг бол цустай шээх юм. Ихэвчлэн нүдэнд харагдах хэмжээний цустай шээс илрэх ч зарим тохиолдолд нүдэнд харагдахгүй зөвхөн бичил дурангаар шалгагдах тохиолдол байдаг. Мөн ойр ойрхон шээх, шөнө олон удаа босож шээх зэрэг давсагтай хамааралтай шинж тэмдгүүд илэрдэг. Гэвч эдгээр шинж тэмдгүүд нь давсагны үрэвсэлтэй үед илрэх шинж тэмдэгтэй адилхан байдаг тул ялгахад хэцүү. Тиймээс давсагны үрэвслийн эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байгаа бол хорт хавдар байх магадлалтай тул эмчид хандан нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй.        

Хорт хавдар илүү хүндэрсэн тохиолдолд турах, яс өвдөх, бөөр усжих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хаана үсэрхийлснээсээ хамаарч шинж тэмдэг өөр өөр байна.

 

Өвчний шалтгаан нь юу байдаг вэ?

Давсагны хорт хавдар үүсдэг хамгийн гол шалтгаан нь тамхи татах байна. Давсагны хорт хавдартай эрэгтэй өвчтөний 50% , эмэгтэй өвчтөний 31% нь тамхи татсантай холбоотой байдаг. Учир нь тамхи татсанаар хүний биед орж ирсэн хорт бодис шээсээр гадагшлах үед давсагт хуримтлагдан улмаар хорт хавдар үүсгэдэг. Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад хорт хавдар үүсэх магадлал 4дахин их бөгөөд их татах тусам, удаан татах тусам хорт хавдар үүсэх магадлал ихэс ч татахаа больсноор хорт хавдар үүсэх магадлал багасдаг. Тамхи татахаас гадна будаг, химийн бодис зэрэгт өртөх нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог бөгөөд давсагны чулуу болон давсагны үрэвсэл олон дахин туссаны улмаас хорт хавдар үүсэх магадлал өсдөг.  

 

Давсагны хорт хавдрын сэжигтэй бол ямар шинжилгээ өгөх вэ?

Хамгийн эхэнд шээсний шинжилгээ, шээсний эсийн шинжилгээ өгнө.

Энгийн шээсний шинжилгээгээр цус илэрсэн эсэх, шээсний замын халдварт өвчин зэргийг шалгана. Давсагны хорт хавдартай бол ихэвчлэн цустай шээх бөгөөд мөн шээсний замын халдварын өвчин хавсарсан байх тохиолдол их байна.                                         

Шээсний эсийн шинжилгээгээр шээсэнд хорт хавдрын эс байгаа эсэхийг шалгаж оношилно. Давсагны дурангийн шинжилгээний явцад давсны уусмал шахан давсгийг бүхэлд нь зайлаад гарсан шээсээр шээсний эсийн шинжилгээ авах бөгөөд ингэснээр энгийн шээсний шинжилгээнээс хариу нь илүү оновчтой гарна.  

Шээсний эсийн шинжилгээ нь хорт хавдар үүсгэх хорт бодистой нөхцөлд ажилладаг хүмүүс урьдчилан сэргийлэх маягаар өгөхөд тохиромжтой юм. Мөн давсагны хорт хавдартай өвчтөнүүд эмчилгээ дууссаны дараа эмчийн хяналтад байх хугацаандаа тус шинжилгээг дурангийн шинжилгээтэй хамт өгдөг.

Шээсний замын тодосгогчтой бичлэг

Дээрх хоёр шинжилгээний дараа хийгдэх бөгөөд цус алдалтын үүсвэрийг олох зорилготой. Мөн дурангийн шинжилгээгээр хорт хавдар олдсон бол шээсний дээд замын байдлыг шалгах зорилготой хийгдэнэ.

Давсагны дурангийн шинжилгээ

Давсагны хорт хавдрыг оношлохын тулд дурангийн шинжилгээгээр хавдар байгаа эсэхийг шалгаж мөн эдийн шинжилгээ хийнэ.

Дурангаар хорт хавдар тайран авах

Шээсний сүвээр дуран хийж давсгийн хорт хавдрыг тайрч авах мэс засал бөгөөд булчингийн давхарга хүртэл тайран авснаар хорт хавдар хэр их гүнд байрлалтай болохыг мэдэж авах боломжтой. Өвчний оношилгоо болон мэс заслыг хамт хийх хийх зорилгоор хийгддэг бөгөөд давсагны хорт хавдрын хамгийн чухал эмчилгээний нэг юм.



Өвчний үе шат тодорхойлох

Дурангийн мэс заслаар хавдрыг оношилсон бол нэмж шинжилгээ өгөх шаардлагагүй байдаг. Гэвч хавдар нь булчингийн давхаргаас мөн илрэх мөн дурангаар бүрэн тайрч авах боломжгүй тохиолдолд дараах шинжилгээг нэмэлтээр авах магадлалтай.

- Компьютер томограф

Давсгийн ойр хавийн тунгалаг булчирхайд үсэрхийлсэн эсэх мөн элэг, бөөрний дээд булчирхай зэрэг бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг шалгах шинжилгээ юм.

- MRI

Ясанд үсэрхийлсэн эсэхийг тодруулах зорилготой. Өөрт илэрч буй шинж тэмдэг болон КТ зураг болон ясны скан-аар ясанд үсэрхийлсэн байх сэжигтэй гарсан тохиолдолд тус шинжилгээг авна.

- Тунгалаг булчирхайг тайран авах

Аарцгийн хөндийн тунгалаг булчирхайг тайрч авах нь тунгалаг булчирхайн үсэрхийлэлтийг тодруулах хамгийн зөв арга юм. Давсгийн хорт хавдрыг бүрэн эдгээхийн тулд давсгийг бүхэлд нь тайрч авах болдог ба энэ үед давсгийн ойр хавийн тунгалаг булчирхайг хамт тайрч авснаар өвчтөн бүрэн эдгэх магадлал 10% -аар өсдөг болох нь тодорхойлогдсон байдаг.

- Цээжний рентген зураг

Уушгинд үсэрхийлсэн эсэхийг шалгах зорилготой.

- Ясны скан

Ясанд үсэрхийлсэн эсэхийг шалгах зорилготой.


Та бүхэнд давсагны хорт хавдрын шинж тэмдэг болон хэрхэн оношилж ямар шинжилгээ өгөх талаар танилцууллаа. 

Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд чанартай зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал  доорх хаягаар холбогдоно уу. 

🇰🇷Солонгос улсын Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг.
Монгол дахь шинжилгээний хариугаар Солонгос эмч цахим үзлэг хийж эм бичиж явуулж өгнө.


Цаг авах, зөвөлгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 

TEL : +82-31-779-5064 / +82-10-9797-6975

E-Mail : dmcihc@gmail.com

What's app : +82-10-9797-6975

Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ