Үе мөч болон нурууны өвчний физик эмчилгээ

 Та бүхэнд Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Нөхөн сэргээх эмчилгээний тасгийн Юүн Соёон эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

“Мөрний үеийн үрэвсэл болон гэмтлийг хагалгаа хийлгэхээс гадна эм тариан эмчилгээ, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийснээр анагаах боломжтой”


Мөрний өвчинд ямар эмчилгээ хийх вэ?  

 Хүнд юм өргөх, ачаалалтай ажиллах, буруу дасгал хөдөлгөөн хийсний улмаас мөрний үений үрэвсэл болон гэмтэл үүсдэг. Үүний улмаас мөрний хөдөлгөөн хязгаарлагдан ажил хийх болон дасгал хөдөлгөөн хийх зэрэг өдөр тутмын амьдралд хүндрэл учирдаг. Ялангуяа хэвтэж байхад илүү зовуурилан өвддөг онцлогтой. Мөрний өвчинг хагалгаа хийхгүйгээр эм тариан эмчилгээ, физик эмчилгээ болон эмчийн зааврын дагуу дасгал хийснээр эмчлэх боломжтой.


Мөрний үений үрэвсэл (Мөрний хөдөлгөөн хязгаарлагдах өвчин)

 Мөрний үений үрэвсэл нь тодорхой шалтгаан байхгүй ч ихэвчлэн 50-аас дээш насны эмэгтэйчүүд болон сахар, бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүст илэрдэг. Мөр хавиар өвдөж хувцас өмсөх, юм өргөж татах зэрэг өдөр тутмын амьдралд шаардагдах хөдөлгөөн хязгаарлагддаг тул мөрний хөдөлгөөн хязгаарлагдах өвчин гэж яридаг. Ихэвчлэн 1-2 жилийн дотор аажмаар өөрөө эдгэрдэг ч хэрвээ өвчний улмаас ажил болон дасгал хийхэд хүндрэлтэй байгаа бол эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх нь зөв юм.

Эмчилгээ: Өвдөлтөөс шалтгаалан 1-2 долоо хоногийн зайтай тариа хийж эмчилж болно. Нийт 3 удаа хийх бөгөөд үрэвслийн эсрэг өвчин намдаагч болон физик эмчилгээг хослуулна.


Мөрний эргэлдэгч булчингийн гэмтэл

 Мөрний эргэлдэгч булчин нь мөрний үеийг тулж хөдөлгөдөг далны хамрын дээд доод булчин, бага бөөрөнхий булчин, далны хуудас булчин гэх 4н  булчингаас бүрдэнэ. Ихэвчлэн далны хамрын дээд булчин гэмтэж үүний улмаас мөрний эргэлдэгч булчингийн гэмтэл үүсдэг. Гараа бүтэн эргүүлэх(жич: бөмбөг хаях) хөдөлгөөн их хийснээр далны хамрын дээд булчин нь ойр хавийн холбоос, шөрмөс зэрэгтэй цохилдон гэмтэл үүснэ. Мөрний хажуу болон урд хэсгээр өвдөж эмчлэхгүй удвал мөрнөөс авхуулаад гарын дээд мөч хүртэл өвддөг.

Эмчилгээ: Мөрний шөрмөсний шингэн эд үрэвсэж гэмтсэн бол өвдөлт их байдаг тул тариа хийж физик эмчилгээг хослуулна. Мөн мөрний булчинг чангалах дасгал хамт хийснээр эмчилгээ илүү үр дүнтэй байна.


Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлэг нь Солонгост байршилтай бөгөөд Монголд өгсөн шинжилгээний хариу болон эмчийн оношоор цахим үзлэг хийж эм бичиж өгөх, эмнэлэгт урьж эмчилгээ хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

🇰🇷Солонгос улс Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Цаг авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. 
TEL : +82-31-779-5060 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ