Хүүхэд насны таталт болон эпилепси

 Та бүхэнд Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сон Хуан эмчийн зөвлөгөөг Монгол хэлдээр орчуулж хүргэж байна. 

Таталт ягаад үүсдэг вэ?

Таталт нь тархины гэмтэл, тархины гажиг, халуурах, халдвар авах, бодисын солилцооны өвчин, генийн эмгэг зэргийн улмаас үүсэх бөгөөд тархин дахь мэдрэлийн эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт их ялгарахыг хэлнэ.


Халууралтай таталт нь эпилепси байх магадлал өндөр үү?

Халууралтай таталт нь 5-аас доош насны хүүхэд халуурахын зэрэг таталт явагдахыг хэлэх бөгөөд нийт өвчтөний 60-80% нь удмын гаралтай өвчин байна. Удмын бус энгийн халууралтай таталт нь 30-50%-д дахих магадлалтай ч хүүхдийн хөгжил, хөдөлгөөн, сурлага, танин мэдэхүйн үйл ажиллагаа зэрэгт муу нөлөөгүй, эпилепсигийн эрсдэл бага байна.

Гэвч, мэдрэлийн эмгэгтэй, ердийн бус таталт болон удмын гаралтай эпилепси  бол илүү эрсдэлтэй бүлгээр ангилдаг.


Гэрт байхдаа татаж байгаа хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ?

Бариу хувцас өмссөн бол хувцсыг нь тайлах, толгойг нь хажуу тийш харуулж аманд байгаа зүйл нь амархан гаргах боломжтой болгох зэрэг арга хэмжээ авна. Хэрвээ хэл, буулиа хазаж байвал аманд нь зөөлөн резин халбага/хүүхдийн халбага/  зэргийг зуулгана.

3-5минутаас илүү удаан хугацаанд таталт өгвөл тархины гэмтэл учруулах магадлалтай тул яралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Хурууг нь зүүгээр хатгах, биеийг нь элэх зэрэг нь таталтад ямар ч тус болохгүй юм шүү.


Эпилепси насан туршдаа эм уух ёстой юу?

2-оос дээш удаа ямар нэгэн шалтгаангүйгээр таталт давтагдаж байвал үүнийг эпилепси хэмээн оношлох бөгөөд байнга эм уух шаардлагатай болно. Ихэвчлэн нийт өвчтөнүүдийг 70-80%-д ганцхан төрлийн эм ууснаар таталт нь дарагдаж зөв эмээ хэрэглэснээр 40-80%-д өвчин бүрэн эдгэх боломжтой байдаг. Хамгийн сүүлд таталт өгснөөс хойш 3-5жилийн турш нэмж таталт өгөхгүй бол эмчилгээг зогсоох  боломжтой ч эмчийн хяналтаар шийдэх хэрэгтэй.

Харин нийт өвчтөнүүдийн 20-30% нь эдгэх боломжгүй 2-оос дээш төрлийн эм уух шаардлагатай байдаг бөгөөд хоолны дэглэм, мэдрэл сэргээх мэс ажилбар болон мэс засал зэрэг хийх магадлалтай.


🇰🇷Солонгос улс Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг нь нярай болон хүүхэд насны таталт, эпилепси зэргийг цахим үзлэгээр эмчилж байна. Та доорх хаягаар холбогдож тодорхой мэдээлэл авна уу. 

TEL : +82-31-779-5064 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com
What's app : +82-10-9797-6975
Хаяг : Солонгос улс Соннам хот бүндангүй соёхонру 180-20 Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Comments

Popular posts from this blog

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ