Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн сайн үйлсийн аян

Монголд эмчлэх боломжгүй оноштой өвчтөний мэс засал амжилттай боллоо.

Өвчтөн маань 2019нд хүнд авто машины осолд орж 3 удаагийн мэс засалд орсон. Хамгийн сүүлийн мэс засал болох аарцаг ясны мэс заслын явцад шээсний суваг гэмтсэний улмаас өөрөөрөө шээх боломжгүй болж давсганд шээсний гуурс суулгасан юм. Монголд олон эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхийг хүссэн ч гэмтлийн зэрэг хүнд байсан тул эмчлэх боломжгүй гэх хариу авсан байсан. Харин Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгээс 2022оны 6сард хийсэн Монгол дахь айлчлалаар үнэгүй зөвлөгөөнд хамрагдан Урологийн тасгийн Сун Жон Хуан эмчид үзүүлснээр эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг авсан юм.
Эмчилгээний зардал өндөр байсан тул Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгээс Соннам хоттой хамтарч тус залууд үнэгүй мэс засал, эмчилгээ хийхээр болсон юм.




Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд чанартай зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал  доорх хаягаар холбогдоно уу. 

TEL : +82-31-779-5064 / +82-10-9797-6975
E-Mail : dmcihc@gmail.com



Comments

Popular posts from this blog

Бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн барих хоолны дэглэм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Бүтэн биеийн багц шинжилгээ