Posts

Зөнөх өвчинг үүсгэх 12 зүйл

Image
Та бүхэнд Солонгос улсын Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл зүйн тасагийн Жон Жэвон эмчийн зөвлөгөөг хүргэж байна.  <  Сэтгэл зүйн тасаг Жон Жэвон эмч  > Зөнөх өвчинг эргэх явцтай, эргэшгүй даамжрах явцтай гэж хоёр ангилж үздэг. Эргэх явцтай өвчин нь бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, витамин В12 дутагдах, мэдрэлийн тэмбүү өвчин, сэтгэл гутрал гэх мэт шалтгааны улмаас үүсдэг бөгөөд өвчний цаад шалгтааныг тогтоовол эмчлэх боломжтой. Эргэх явцтай зөнөх өвчин нь нийт зөнөх өвчний 10-15% илэрдэг ба үлдсэн 90% нь тархины хөгшрөлийн улмаас үүсэх эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчин байна. Эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчнүүд дундаас Алгеймер хамгийн их тохиолддог бөгөөд 50-70%д илэрдэг. Алгеймер нь тархинд амилойд их хэмжээгээр хуримтлагдаж үүний улмаас тархины ажиллагаа муудаж өвчин үүсдэг. Шинж тэмдэг нь анхан шатандаа ой санамж алдагдаж танин мэдэх үйл ажиллагаа муудан ааш зан өөрчлөгдөх, сэтгэлээр гутрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн цус харвалт гэх мэт тар...

Нугасны мэдрэл чөлөөлөх хагалгаа

Image
Хадаасгүй нурууны мэс засал Нурууны нугалам гулсалт нь сээр нурууны бүтцэд өөрчлөлт үүссэний улмаас нугалам яс гулсаж зөрөхийг хэлнэ. Нугалам яс зөрж мэдрэлийн суваг дарагдан өвчин үүсэх бөгөөд ихэвчлэн дарж байгаа ясыг тайрч хадаасаар бэхлэн эмчилдэг. Н угалам бэхлэх мэс засал нь хялбар бөгөөд амар арга боловч тус мэс засал хийлгэсэн өвчтөний 17% нь 5жилийн дараа дахин хагалгаа хийлгэх болдог. Өмнө нь хийлгэсэн мэс заслын улмаас дээд талын үе нь илүү хурдан гэмтэж дахин хагалгаа хийлгэх шаардлагатай болдог бөгөөд цаашдаа яг л даалуу шиг бүгд нурах аюултай байдаг. Мөн мэс заслын явцад нурууны булчин, үе гэмтэх магадлалтай.  <Нурууны нугалам гулсалт> Манай эмнэлэг энэ тохиолдолд мэдрэлийг дарж байгаа шар холбоосыг авах мэс засал(Semi-Circumferential Decompression·SCD) хийдэг. Нугалам яс гулсаж шар холбоос мэдрэлийг дарснаар үүссэн өвдөлтийг арилгах мэс засал бөгөөд нугасны ясыг гэмтээхгүйгээр бичил дурангаар харж хийдэг их нарийн мэс засал юм. Сүүлийн 5жил энэ хагалгааг хийл...

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ болон хорт хавдар

Image
Та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Жан Жэ Хёог эмчийн зөвлөгөөг хүргэж байна.  Одоохондоо ямар нэгэн шинж тэмдэггүй, өвдөж байгаа газар байхгүй ч 6 сараас 1 жилийн зайтай эмчийн үзлэгт орж байх нь зөв юм. Ямар ч өвчин эхний үе шат дээрээ шууд өвдөж нүдэнд ил харагдах зүйлгүй байдаг бөгөөд  бүх өвчин эхний үе шат дээрээ маш хурдан сайн эдгэдэг.   Хорт хавдар ч мөн адил эхний шат дээрээ оношлогдож байж бүрэн эмчлэгдэх боломжтой,  хүндрэх тусмаа эмчилгээ нь хэцүү удаан явагддаг. Эмэгтэйчүүдийн хорт хавдар нь умайн хүзүүний хорт хавдар, умайн салстын хорт хавдар,  өндгөвчийн хорт хавдар зэрэг байна.   <Эмэгтэйчүүдийн  эмч   Жан Жэ Хёог > Эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь умай/сав/, өндгөвч, үрийн хоолой зэргээс бүтдэг бөгөөд  өнгөвч нь өндгөн эс боловсруулж сар бүр давтан үүний улмаас фоллукул томорсоор уйланхай үүсдэг . Фолликулын уйланхай ямар нэгэн эмчилгээ шаардахгүй өөрөө аяндаа шимэгдэн алга болно...

Бүтэн биеийн багц шинжилгээ

Image
Бүтэн биеийн шинжилгээнд заавал орох ёстой юу?  Солонгос улс нь ходоодны хорт хавдар их тусдагаараа дэлхийд нэгт ордог ч нас баралтын тоо нь маш бага байдаг. Шалтгаан нь гэвэл урьдчилан сэргийлэх үүднээс бүтэн биеийн багц шинжилгээ маш сайн өгч анхан шатанд өвчнийг оношилж хурдан эмчилгээ хийдэгт байгаа юм. Солонгост амьдардаг Монголчууд маань маш удаан хугацаанд хүнд хэцүү ажил хийж өвдсөн ч эмнэлэг явахгүй эмийн сангаас өвчин намдаагчаар өвчнөө дардаг. Үүний улмаас мөнгөө хураасан ч эрүүл мэндээрээ маш их хохирч хураасан мөнгө нь эмчилгээндээ үрэгддэг. Тиймээс манай эмнэлгээс бүтэн биеийн багц шинжилгээнд илүү олон хүмүүс хамрагдаж ямар чухал болохыг ойлгуулахын тулд 30% хямдрал явагдаж байгаа юм шүү Эрэгтэй шинжилгээ  /Зурган дээр дарж үзээрэй./    Эмэгтэй  шинжилгээ  /Зурган дээр дарж үзээрэй./ Бүх шинжилгээ 30%-ийн хямдралтай. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу. Солонгос дугаар : 010-9797-6975 Майл хаяг : dmcihc@gmail.c...

Томуу болон ковид19 цуг тусвал нас баралт 43%

Image
 Сүүлийн үед хүмүүс ковид19-ын вакцин хийлгэсэн бол томуу тусахгүй гэсэн буруу ойлголттой болсон байна. Томуу болон ковид19 нь өөр төрлийн халдварт өвчин юм. Ковид19 нь корона вирусийн улмаас үүсдэг бол т омуу нь 4 төрлийн вирусийн ( H1N1, H3N2 , Victoria,Yamagata )  улмаас үүсдэг халдварт өвчин юм.  Ялангуяа сахар, багтраа болон уушгины бөглөрөөт өвчин зэрэг архаг өвчинтэй бол маш аюултай.  Өвлийн улиралд хүйтэн хуурай нөхцөлийн улмаас вирус агаарт илүү удаан амьдрах нөхцөл бүрдэж  томуу болон ковид19-ийг цуг тусах магадлал илүү өсдөг.  Сүүлд хийгдсэн судалгааг үзэхэд  зөвхөн томуу туссан тохиолдолд нас баралт 5%, ковид19 туссан тохиолдолд нас баралт 27% бол  томуу болон  ковид19 цуг тусвал нас баралт 43% болж ихэссэн.   Ковид19 вакцин нь улсаас тусгай системээр захиалга авч хийж байгаа бол томууны вакцин нь жил бүрийн 9сараас эхлэн өвөл дуустал бүх эмнэлэгт хийнэ. Томууны вакциныг 9-11 сарын хооронд хийлгэсэн нь хамгийн үр дүнтэй ...

Бүтэн биеийн шинжилгээ 30% хямдарлаа

Image
Солонгос улс нь ходоодны хорт хавдар их тусдагаараа дэлхийд нэгт ордог ч нас баралтын тоо нь маш бага байдаг. Шалтгаан нь гэвэл урьдчилан сэргийлэх үүднээс бүтэн биеийн багц шинжилгээ маш сайн өгч анхан шатанд өвчнийг оношилж хурдан эмчилгээ хийдэгт байгаа юм. Солонгост амьдардаг Монголчууд маань маш удаан хугацаанд хүнд хэцүү ажил хийж өвдсөн ч эмнэлэг явахгүй эмийн сангаас өвчин намдаагчаар өвчнөө дардаг. Үүний улмаас мөнгөө хураасан ч эрүүл мэндээрээ маш их хохирч хураасан мөнгө нь эмчилгээндээ үрэгддэг. Тиймээс манай эмнэлгээс бүтэн биеийн багц шинжилгээнд илүү олон хүмүүс хамрагдаж ямар чухал болохыг ойлгуулахын тулд 30% хямдрал явагдаж байгаа юм шүү. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу. Солонгос дугаар : 010-9797-6975 Эмнэлгийн хаяг : 성남시 분당구 서현로180-20 분당제생병원

Хорт хавдрын эмчилгээ хийлгээд дотор эвгүйрч бөөлжих үед?

Image
Дотор муухайрах Хувь хүнээсээ шалтгаалан эмчилгээний явцад дотор муухайрах болон ходоод гэдэс эвгүй оргих мэдрэмж төрөх бөгөөд бүх хүмүүст адил тохиолддоггүй. Мөн эмчилгээ дууссан үед буцаад хэвийн байдалд ордог учир хэт санаа зовсны хэрэггүй юм шүү. Дотор муухайрч эвгүй оргих нь хагалгаанд орсны дараа болон эмчилгээ хийлгэх явцад элбэг тохиолддог гаж нөлөө юм.  Дотор муухайрах үед ямар арга хэмжээ авах талаар танилцуулъя.  Ямар арга хэмжээ авах вэ?  Дотор муухайрч бөөлжих үед хэрэглэдэг дусал(Antiemetic) болон эмийг эмчтэй ярилцаж хэрэглэх хэрэгтэй шүү. Тэвчээд хоол идэхгүй байж болохгүй. Гол нь хавдрын эмчилгээ хийлгэх явцад маш сайн хоол идэж шим тэжээл авах хэрэгтэй байдаг.   Хоолыг бага багаар хувааж иднэ. Өдөрт 3 удаа хоол иднэ гэж бодолгүй 5, 6 удаа бага багаар хувааж идвэл илүү амар байх болно.  Өлсөхгүй байсан ч дотор гайгүй болж хэвийн байх үедээ сайн идэх хэрэгтэй. Ходоод хоосон байвал дотор илүү их муухайрдаг юм шүү.  Дотор муухайрч ба...