Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Ким Ил Дун эмчийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Бүдүүн гэдэсний хорт хавдрыг 4 үе шатлалаар ангилна. Тус бүрийн эмчилгээний дараа амьд үлдэх хувь нь 1р үе шатанд 80-90%, 2р үе шат 40-70%, 3р үе шат 20-40%, 4р үе шат 20-40% байх бөгөөд мэс засал хийх боломжтой л бол эмчилгээний үр дүн сайн, урт удаан амьдрах боломжтой гэж үздэг. Тиймээс бүдүүн гэдэсний хорт хавдар нь эрт оношлуулах, мэс засал хийх боломжтой эсэх нь маш чухал гэж хэлж болно. Хэрвээ хавдрын хэмжээ мэс засал хийх боломжгүй их том гэж үзвэл цацраг туяа эмчилгээ болон хими эмчилгээ түрүүлж хийгдэнэ. Мөн мэс заслын дараа ч гэсэн үсэрхийлэл болон дахин сэдрэх магадлалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хими болон цацраг туяа эмчилгээ хийнэ. Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийх үед гэдэсний стома хийлгэх үгүй нь өвчтөнд хамгийн хүндээр тусдаг. Гэвч сүүлийн үеийн дэвшилтэд технологи ...