Posts

Бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ

Image
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн   эрхлэгч Ким Ил Дун эмчийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээний талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.  Бүдүүн гэдэсний хорт хавдрыг 4 үе шатлалаар ангилна. Тус бүрийн эмчилгээний дараа амьд үлдэх хувь нь 1р үе шатанд 80-90%, 2р үе шат 40-70%, 3р үе шат 20-40%, 4р үе шат 20-40% байх  бөгөөд мэс засал хийх боломжтой л бол эмчилгээний үр дүн сайн, урт удаан амьдрах боломжтой гэж үздэг. Тиймээс бүдүүн гэдэсний хорт хавдар нь эрт оношлуулах, мэс засал хийх боломжтой эсэх нь маш чухал гэж хэлж болно. Хэрвээ хавдрын хэмжээ мэс засал хийх боломжгүй их том гэж үзвэл цацраг туяа эмчилгээ болон хими эмчилгээ түрүүлж хийгдэнэ. Мөн мэс заслын дараа ч гэсэн үсэрхийлэл болон дахин сэдрэх магадлалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хими болон цацраг туяа эмчилгээ хийнэ. Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийх үед гэдэсний стома хийлгэх үгүй нь өвчтөнд хамгийн хүндээр тусдаг. Гэвч сүүлийн үеийн дэвшилтэд технологи ...

Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн сайн үйлсийн аян

Image
Монголд эмчлэх боломжгүй оноштой өвчтөний мэс засал амжилттай боллоо. Өвчтөн маань 2019нд хүнд авто машины осолд орж 3 удаагийн мэс засалд орсон. Хамгийн сүүлийн мэс засал болох аарцаг ясны мэс заслын явцад шээсний суваг гэмтсэний улмаас өөрөөрөө шээх боломжгүй болж давсганд шээсний гуурс суулгасан юм. Монголд олон эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхийг хүссэн ч гэмтлийн зэрэг хүнд байсан тул эмчлэх боломжгүй гэх хариу авсан байсан. Харин Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгээс 2022оны 6сард хийсэн Монгол дахь айлчлалаар үнэгүй зөвлөгөөнд хамрагдан Урологийн тасгийн Сун Жон Хуан эмчид үзүүлснээр эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг авсан юм. Эмчилгээний зардал өндөр байсан тул Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгээс Соннам хоттой хамтарч тус залууд үнэгүй мэс засал, эмчилгээ хийхээр болсон юм. Бүндан   Жэсэн  Нэгдсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд чанартай зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал  доорх хаягаар холбогдоно уу.  TEL : +82-31-779...

Хүүхэд насны таталт болон эпилепси

Image
  Та бүхэнд Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сон Хуан эмчийн зөвлөгөөг Монгол хэлдээр орчуулж хүргэж байна.  Таталт ягаад үүсдэг вэ? Таталт нь тархины гэмтэл, тархины гажиг, халуурах, халдвар авах, бодисын солилцооны өвчин, генийн эмгэг зэргийн улмаас үүсэх бөгөөд тархин дахь мэдрэлийн эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт их ялгарахыг хэлнэ. Халууралтай таталт нь эпилепси байх магадлал өндөр үү? Халууралтай таталт нь 5-аас доош насны хүүхэд халуурахын зэрэг таталт явагдахыг хэлэх бөгөөд нийт өвчтөний 60-80% нь удмын гаралтай өвчин байна. Удмын бус энгийн халууралтай таталт нь 30-50%-д дахих магадлалтай ч хүүхдийн хөгжил, хөдөлгөөн, сурлага, танин мэдэхүйн үйл ажиллагаа зэрэгт муу нөлөөгүй, эпилепсигийн эрсдэл бага байна. Гэвч, мэдрэлийн эмгэгтэй, ердийн бус таталт болон удмын гаралтай эпилепси    бол илүү эрсдэлтэй бүлгээр ангилдаг. Гэрт байхдаа татаж байгаа хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ? Бариу хувцас өмссөн бол хувцсыг нь тайлах...

Үе мөч болон нурууны өвчний физик эмчилгээ

Image
  Та бүхэнд Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Нөхөн сэргээх эмчилгээний тасгийн Юүн Соёон эмчийн зөвлөгөөг хүргэж байна.  “Мөрний үеийн үрэвсэл болон гэмтлийг хагалгаа хийлгэхээс гадна эм тариан эмчилгээ, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийснээр анагаах боломжтой” Мөрний өвчинд ямар эмчилгээ хийх вэ?      Хүнд юм өргөх, ачаалалтай ажиллах, буруу дасгал хөдөлгөөн хийсний улмаас мөрний үений үрэвсэл болон гэмтэл үүсдэг. Үүний улмаас  мөрний хөдөлгөөн хязгаарлагдан ажил хийх болон дасгал хөдөлгөөн хийх зэрэг өдөр тутмын амьдралд хүндрэл учирдаг. Ялангуяа хэвтэж байхад илүү зовуурилан өвддөг онцлогтой. Мөрний өвчинг хагалгаа хийхгүйгээр эм тариан эмчилгээ, физик эмчилгээ болон эмчийн зааврын дагуу дасгал хийснээр эмчлэх боломжтой. Мөрний үений үрэвсэл (Мөрний хөдөлгөөн хязгаарлагдах өвчин)  Мөрний үений үрэвсэл нь тодорхой шалтгаан байхгүй ч ихэвчлэн 50-аас дээш насны эмэгтэйчүүд болон сахар, бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүст илэрдэг. Мөр хавиар өвдөж хувца...

Давсагны хорт хавдар эмчлэх нь

Image
Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Урологийн тасгийн   эрхлэгч Сун Жон Хуан эмчийн давсагны хорт хавдрын талаар хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. <Урологийн тасгийн    эрхлэгч Сун Жон Хуан эмч> Давсагны хорт хавдар нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Давсагны хорт хавдрын хамгийн ихээр илэрдэг шинж тэмдэг бол цустай шээх юм. Ихэвчлэн нүдэнд харагдах хэмжээний цустай шээс илрэх ч зарим тохиолдолд нүдэнд харагдахгүй зөвхөн бичил дурангаар шалгагдах тохиолдол байдаг. Мөн ойр ойрхон шээх, шөнө олон удаа босож шээх зэрэг давсагтай хамааралтай шинж тэмдгүүд илэрдэг. Гэвч эдгээр шинж тэмдгүүд нь давсагны үрэвсэлтэй үед илрэх шинж тэмдэгтэй адилхан байдаг тул ялгахад хэцүү. Тиймээс давсагны үрэвслийн эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байгаа бол хорт хавдар байх магадлалтай тул эмчид хандан нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй.         Хорт хавдар илүү хүндэрсэн тохиолдолд турах, яс өвдөх, бөөр усжих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хаана үсэрхийлснээсээ ха...

Бүдүүн гэдэсний хорт хавдар урьдчилан сэргийлэх арга

Image
Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Ким Ил Дун эмчийн бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэх болох урьдчилан сэргийлэх аргын талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.  Мэс заслын тасгийн эмч Ким Ил Дун Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг  Хавдрын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүйгээрээ онцлогтой. Хавдар нэлээн томорсны дараа шинж тэмдэг илрэх бөгөөд хоол шингэхгүй байх, цустай өтгөн/хар өнгийн/, гэдэс өвдөх, дутуу баасан мэдрэмж төрөх, өтгөн нарийсах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.  Хавдрыг эрт оношлуулах Бүдүүн гэдэсний хорт хавдрыг эхэн үе шатанд оношлох нь хамгийн чухал. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь эхлээд хоргүй хавдар болох аденома байж байгаад 10жилийн дотор хортой болж хувирдаг. Тиймээс одоохондоо шинж тэмдэггүй байгаа ч урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдан хортой болохын өмнөх аденомаг оношлон эмчилгээг хийснээр бүрэн эмчилж болно. Тиймээс өөрийн гэр бүлийн хүмүүс дунд гэдэсний хорт хавдар, ургацаг зэргийн улмаас эмчилгээ хийлгэж байса...

Солонгост таргалалтыг хэрхэн эмчилдэг вэ?

Image
  Таргалалт  нь зөвхөн гоо сайхан, харагдах байдлын асуудал биш  сахар, даралт, судасны хатуурал зэрэг бодисын солилцооны өвчин болон үе мөчний үрэвсэл, судас бүдүүрэл зэрэг олон өвчний суурь  өвчин болдог. Солонгос улсад ганцаараа турж чадахгүй байгаа хүмүүс эмчийн заавраар эм ууж турах боломжтой байдаг. 3-6 сарын турш хоолны дэглэм барьж дасгал хийгээд үр дүнгүй байгаа бол эмчийн зааврын дагуу өөрт зохих эмээ авч ууж болох юм. Солонгос эмнэлгүүд нь 4төрлийн тураах зориулалттай эм хэрэглэдэг. Хоолны дуршил бууруулах, цадах мэдрэмж төрүүлэх, өөх тосны шингэлтийг хязгаарлах,  GLP-1 аналог зэрэг байна. Үүнээс гадна ходоод  гэдэсний эм, өтгөн хаталтын эм зэргийг ашиглаж болно. Хоолны дуршил бууруулах эм нь өлссөн мэдрэмжийг бууруулж хоол хүнсний хэрэглээг багасгах үйлчилгээтэй. Мэдрэлд нөлөөлдөг учир жолоо барих зэрэг үйлдэл хийж болохгүй бөгөөд эм уух хугацаа, тунг заавал  эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Эмнэлгээс Furing, Fastin, Panbesy, Cont...

Зөнөх өвчинг үүсгэх 12 зүйл

Image
Та бүхэнд Солонгос улсын Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл зүйн тасагийн Жон Жэвон эмчийн зөвлөгөөг хүргэж байна.  <  Сэтгэл зүйн тасаг Жон Жэвон эмч  > Зөнөх өвчинг эргэх явцтай, эргэшгүй даамжрах явцтай гэж хоёр ангилж үздэг. Эргэх явцтай өвчин нь бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, витамин В12 дутагдах, мэдрэлийн тэмбүү өвчин, сэтгэл гутрал гэх мэт шалтгааны улмаас үүсдэг бөгөөд өвчний цаад шалгтааныг тогтоовол эмчлэх боломжтой. Эргэх явцтай зөнөх өвчин нь нийт зөнөх өвчний 10-15% илэрдэг ба үлдсэн 90% нь тархины хөгшрөлийн улмаас үүсэх эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчин байна. Эргэшгүй даамжрах явцтай зөнөх өвчнүүд дундаас Алгеймер хамгийн их тохиолддог бөгөөд 50-70%д илэрдэг. Алгеймер нь тархинд амилойд их хэмжээгээр хуримтлагдаж үүний улмаас тархины ажиллагаа муудаж өвчин үүсдэг. Шинж тэмдэг нь анхан шатандаа ой санамж алдагдаж танин мэдэх үйл ажиллагаа муудан ааш зан өөрчлөгдөх, сэтгэлээр гутрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн цус харвалт гэх мэт тар...

Нугасны мэдрэл чөлөөлөх хагалгаа

Image
Хадаасгүй нурууны мэс засал Нурууны нугалам гулсалт нь сээр нурууны бүтцэд өөрчлөлт үүссэний улмаас нугалам яс гулсаж зөрөхийг хэлнэ. Нугалам яс зөрж мэдрэлийн суваг дарагдан өвчин үүсэх бөгөөд ихэвчлэн дарж байгаа ясыг тайрч хадаасаар бэхлэн эмчилдэг. Н угалам бэхлэх мэс засал нь хялбар бөгөөд амар арга боловч тус мэс засал хийлгэсэн өвчтөний 17% нь 5жилийн дараа дахин хагалгаа хийлгэх болдог. Өмнө нь хийлгэсэн мэс заслын улмаас дээд талын үе нь илүү хурдан гэмтэж дахин хагалгаа хийлгэх шаардлагатай болдог бөгөөд цаашдаа яг л даалуу шиг бүгд нурах аюултай байдаг. Мөн мэс заслын явцад нурууны булчин, үе гэмтэх магадлалтай.  <Нурууны нугалам гулсалт> Манай эмнэлэг энэ тохиолдолд мэдрэлийг дарж байгаа шар холбоосыг авах мэс засал(Semi-Circumferential Decompression·SCD) хийдэг. Нугалам яс гулсаж шар холбоос мэдрэлийг дарснаар үүссэн өвдөлтийг арилгах мэс засал бөгөөд нугасны ясыг гэмтээхгүйгээр бичил дурангаар харж хийдэг их нарийн мэс засал юм. Сүүлийн 5жил энэ хагалгааг хийл...

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ болон хорт хавдар

Image
Та бүхэнд Бүндан Жэсэн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Жан Жэ Хёог эмчийн зөвлөгөөг хүргэж байна.  Одоохондоо ямар нэгэн шинж тэмдэггүй, өвдөж байгаа газар байхгүй ч 6 сараас 1 жилийн зайтай эмчийн үзлэгт орж байх нь зөв юм. Ямар ч өвчин эхний үе шат дээрээ шууд өвдөж нүдэнд ил харагдах зүйлгүй байдаг бөгөөд  бүх өвчин эхний үе шат дээрээ маш хурдан сайн эдгэдэг.   Хорт хавдар ч мөн адил эхний шат дээрээ оношлогдож байж бүрэн эмчлэгдэх боломжтой,  хүндрэх тусмаа эмчилгээ нь хэцүү удаан явагддаг. Эмэгтэйчүүдийн хорт хавдар нь умайн хүзүүний хорт хавдар, умайн салстын хорт хавдар,  өндгөвчийн хорт хавдар зэрэг байна.   <Эмэгтэйчүүдийн  эмч   Жан Жэ Хёог > Эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь умай/сав/, өндгөвч, үрийн хоолой зэргээс бүтдэг бөгөөд  өнгөвч нь өндгөн эс боловсруулж сар бүр давтан үүний улмаас фоллукул томорсоор уйланхай үүсдэг . Фолликулын уйланхай ямар нэгэн эмчилгээ шаардахгүй өөрөө аяндаа шимэгдэн алга болно...